Хятад улс нийгмийн итгэмжийн шинэ хэлбэрийн хяналт удирдлагын системийг бий болгоно

2019-07-19 11:04:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газар "Нийгмийн итгэмжийн хяналт удирдлагын системийг түргэвчлэн байгуулж, итгэмжид суурилсан шинэ хэлбэрийн хяналт удирдлагын механизм бий болгох тухай санал"-ыг гаргасан байна. Уг саналд: шинэ хэлбэрийн хяналт удирдлагын механикийг байгуулан, хяналт шалгалтын эрч хүч, түвшнийг байнга дээшлүүлж, зах зээлийг цаашид журамжуулан, бизнесийн орчныг сайжруулж, чансаатай хөгжлийг дэмжинэ гэж тэмдэглэжээ. 18-нд Бээжин хотод Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Лянь Вэйлян хэлэхдээ, итгэмжийн ангилал, төрөл зүйлд хийх хяналт шалгалтыг эрчтэй дэмжиж, хэрэгтэй газар нь ашиглахыг хичээх болно гэжээ.

Сүүлийн жилүүдэд, Хятад улс нийгмийн итгэмжийнсистемийг байнга ахиулж, илэрхий үр дүнд хүрсэн юм. Энэ удаагийн гаргаж буй “Санал”-д, зах зээлийн голцогцуудынурт хугацаанд оршин тогтох цагхугацааг бий болгож, хяналт шалгалтын бүх явцыг шинэ хэлбэрийн хяналт шалгалтын механизмтай холбох болно гэж тэмдэглэжээ. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Лянь Вэйлян хэлэхдээ, хяналт шалгалтын явцад, итгэмжийн ангилал, төрөл зүйлийн хяналт шалгалтыг ихээр эрчимжүүлж, хяналт шалгалтын хүчээ зохистой, хэрэгтэй газарт нь ашиглахыг хичээх болно гэжээ.

"Итгэмжид хяналт удирдлага хэрэгжүүлж буй зорилго нь итгэлтэй хүмүүсийн өртгийг бууруулж, дарамтыг багасган, итгэл алдсан хүмүүсээр золиос гаргаж,ачааллыг нь нэмэгдүүлэхийн төлөө юм. Итгэмжтэй, эрсдэлбагатай зах зээлийн цогцод хийх түүвэрлэн шалгах тоо хэмжээг багасгаж, хууль зөрчиж итгэл алдсан, эрсдэл ихтэй зах зээлийн гол цогцод шалгалтхийх тоо хэмжээг нэмэгдүүлэн, итгэмжийн хяналт удирдлагын гол хүрээнд хамруулна. Ийнхүүхяналт удирдлагын аргийгуян хатан хэрэгжүүлж, шударга, хууль дүрмийг сайтар сахидаг хүмүүсийн эрх ашгийгбаталгаажуулж, хууль зөрчиж итгэл алдсан хүмүүст шийтгэл оноохыг эрчимжүүлнэ."

Лянь Вэйлян: Энэ Саналын дагууитгэлалдсантэмдэглэлийгнийгэм нийтэдтүгээснээр итгэл алдсан хүмүүс олон газарт хориоцээрэнд хамрагдаж, нийгэм, зах зээл, олон нийтэд цээрлэгдэх болно. Үүний зэрэгцээ ноцтой итгэл алдсан хүмүүсийг "хар нэрсийн жагсаалт"-д оруулж,нутаг дамнасан, салбар дамнасан, ажил төрөл дамнасан нэгдсэн шийтгэлийг хүлээнэ.
"Онцгойлон дурдах зүйл гэвэл "Санал"-ын шаардлагын дагуу хүнс эм бэлдмэл, экологийн орчин, барилга байгууламжийн чанар, аюулгүй үйлдвэрлэл, настайчууд нялах хүүхдийн асрамж, хотын үйл ажиллагааны аюулгүй байдал зэрэг иргэдийн амьнас эд хөрөнгийн аюулгүй байдалтай шууд холбогдсон салбарт чиглэж, ноцтой гарз хохиролучруулсны улмаар итгэл алдсан байгууллага нэгж, холбогдохалбан хариуцлагатанд хууль дүрмийн дагуу зохих хугацаанд зах зээл, ажлын салбартүйл ажиллагаа явуулахыг нь хориглож, цаашлаад үүрд зах зээлдорохыг хориглох болно.


Их уншсан

холбоотой мэдээ