Гонконгийн цагдаагийн баривчилсан хоёр хүн эвдэлгийн хэрэг хийж, цагдааг дайрсан хэрэг үйлджээ

2019-07-19 15:10:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гонконгийн цагдаа хоёр эрэгтэйг баривчлаад байна. Тэд энэ оны 6-р сарын 21, 26-ны орой болсон сүр үзүүлэн жагсаал явуулсан этгээд Гонконгийн цагдаагийн ерөнхий газрыг бүслэн байх хугацаанд эрүүгийн эвдэлгийн хэрэг хийж, цагдааг дайрсан байна гэж Гонконгийг цагдаагийн тал 18-ны орой мэдэгджээ.

Гонконгийг цагдаагийн Ерөнхий байцаагч У Мяо-Ие танилцуулж хэлэхдээ, 6-р сарын 26-нд сүр үзүүлэн жагсагчид Цагдаагийн ерөнхий газрын бүслэн байх хугацаанд нэг цагдаа ажилдаа явж Harcourt гудамж, Arsenal гудамж ойролцоо хүрэхэд олон хүмүүст бүслэгдэн түүнийг түлхэж татан, цохиж балбах мэтээр дайрсан байна. Үүнээс болж уг цагдаагийн нүүр царай, нуруун хэсэг нь шарх авсан байна. Мөрдөн шалгасны эцэст цагдаагийн тал 7-р сарын 18-нд нэг 25 настай эрэгтэй хэрэгтнийг баривчилсан байна гэжээ. Олон нийтийн ажиллагаа хийхдээ энх тайвнаар хийж, хүчирхийллийн арга хэрэглэхгүй байхыг У Мяо-Ие олон нийтэд уриалжээ.

Мөн өдөр эрүүгийн хэрэгт холбогдон баривчлагдсан 18 настай эрэгтэй нь 6-р сарын 21-нд цагдаагийн ерөнхий газрыг бүслэн байх хугацаанд цагдаагийн ерөнхий газрын ханыг будан, эвдсэн хэрэгт холбогдсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ