Казахстаны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.8 хувь болгов

2019-07-19 15:27:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны Казахстаны ДНБ-гийн өсөлтийн төсөөллийг 3.2 хувиас 3.8 хувь хүртэл дээшлүүлсэн гэж 18-нд ОУВС- гаас гаргасан тайланд тэмдэглэв.

Тайланд тэмдэглэхдээ, энэ оны 4-р сард ОУВС Казахстаны 2019 оны ДНБ-ний өсөлтийг 3.2 хувиар төсөөлж байсан юм. Эхний улиралд Казахстаны гол гол нефтийн ордны дэд бүтэц засвартай байсны улмаар нефтийн үйлдвэрлэлийн хэмжээ буурч, түүнчлэн экспортын өсөлт удааширч, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассанаар гадаад валютын нөөц буурчээ. 2-р улирлаас Казахстаны эдийн засаг сэргэж эхлэн, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын салбар ид хөгжиж, нефтийн олборлолт аажмаар сэргэн ДНБ-ний төсөөллийг дээшлүүлсэн байна.

Тайланд тэмдэглэхдээ, 2019 онд Казахстаны төсөв нь эдийн засгийн олон салбарын хөгжилд хөрөнгөөр дэмжиж, ялангуяа дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлснээр нефтийн бус салбар дахь орлогыг нэмэгдүүлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ