Японы ГХЯ-ны сайд БНСУ-аас Японд суугаа элчин сайдыг дуудан уулзав

2019-07-19 15:49:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: 19-ний өдөр Японы Гадаад харилцааны сайд Таро коно БНСУ-аас Японд суугаа элчин сайд Нам Гван-пюг дуудан уулзаж, гуравдагч орны гишүүнийг хамарсан арбитрын хороог байгуулж, “Хөдөлмөр хүчийг албаар элссэнд нөхөн төлбөр өгөх”-ийг шийдвэрлэх тухай Японы дэвшүүлсэн саналд хариу өгөхгүй буйд эсэргүүцэл тавьжээ.

Таро коно: БНСУ “Япон БНСУ-ын хүсэлт гаргах эрхийн гэрээ”-н дэх БНСУ-ын хүлээх ёстой үүрэг хариуцлагыг зөрчсөн гэсэн бөгөөд БНСУ шийдвэрлэх арга замыг даруй эрэлхийлж, зарганд ялагдсан Японы аж ахуйн нэгжүүд бодит хохиролд өртөхөөс зайлсхийхийг дахин шаарджээ.

Ноднингийн 10-11-р сард БНСУ-ын дээд шүүх Японы аж ахуйн нэгжүүд Солонгосын хойгийг колоничилж байх хугацаандаа БНСУ-аас хөдөлмөр хүчийг албаар элссэн хэрэгт нөхөн төлбөр өгөх хэрэгтэй хэмээн хоёр удаа шүүн тасалж, Японы холбогдох аж ахуйн нэгжийн БНСУ дахь хөрөнгийг саатуулсан байна. Гэвч Японы засгийн газар Япон БНСУ 1965 онд дипломат харилцаагаа сэргээх үед гарын үсэг зурсан “Япон БНСУ-ын хүсэлт гаргах эрхийн гэрээ”-ний дагуу БНСУ-ын хөдөлмөр хүчний хүсэлт гаргах эрхийн асуудлыг шийдвэрлэсэн тул БНСУ-ын иргэд Японоос дахин нөхөн төлбөр авах ёсгүй гэж эрс шуурхай мэдэгдсээр байгаа юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ