Хуавэй 5G-гийн 50 гаруй гэрээнд гарын үсэг зурав

2019-07-19 16:09:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Хуавэй компанийн олон нийт, захиргааны үйл хэрэг хариуцсан захирал Чэнь Лифан 18-нд Брюссельд хэлсэн үгэндээ, Хуавэй комппани 5G-гийн худалдааны 50 гаруй гэрээнд гарын үсэг зурав, үүний 28 нь Европын хамтрагч талтай хийсэн гэрээ. Бүтээгдэхүүний талаар энэ жилийн эхний 5 сард Хуавэй компани нийт 100 сая гар утас зарсан нь ноднин жилийн мөн үеэс 50 хоногийн өмнө энэ тоонд хүрэв гэжээ.

Тэрээр, Европ 5G-гийн аюулгүйн байдлын талаарх хэлэлцүүлэг нь зөв оновчтой, харин Америкийн засгийн газрын логик тааруу байна. Хуавэй компани Хятад улсад байгуулагдсан ч сүлжээний төхөөрөмжийн олонх нь Европ, Америк, Япон болон бусад орноос ирсэн байдаг юм гэжээ.

Хуавэй компанийн судалгааны талаар танилцуулах үеэр тэрээр хэлэхдээ, Хуавэй компани аль эрт үеэс орлогынхоо 10 хувийг судалгаанд зориулж ирсэн юм. 2018 онд Хуавэй компанийн судалгаанд зарцуулсан хөрөнгө 15 тэрбум ам.долларт хүрсэн нь орлогын 15 хувийг эзэлж байлаа. Ирэх таван жилд судалгаанд зориулах хөрөнгө 100 тэрбум ам.доллараас давах болно гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ