Хятадын батлан хамгаалахын задралын ДНБ дахь эзлэх хувь нь дэлхийн гол улс орнуудыг бодвол харьцангуй доор юм

2019-07-24 17:38:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд Хятадын засгийн газрын нийтэлсэн “шинэ эриний Хятадын батлан хамгаалалт”цагаан номд тэмдэглэхдээ, ерөнхийдөө Хятадын батлан хамгаалалтын зардал ил тод бөгөөд зардлын түвшин зүй ёсонд нийцсэн юм гэжээ. Дэлхийн гол гол орнуудтай харилцуулбал Хятадын батлан хамгаалалтын зардал ДНБ-ны нийт хэмжээ болон санхүү, эдийн засгийн зардалд эзлэх харьцал, батлан хамгаалалтын зардлын хүн бүрийн дундаж хэмжээ нь бага байдаг юм гэжээ.

Цагаан номын тэмдэглэсэн тоо баримтаас үзвэл, 2012-2017 оны хооронд Хятадын батлан хамгаалалтын ерөнхий зардал дунджаар ДНБ-ын хэмжээний 1.3 хувийг эзэлж, энэ нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын дунд Америк, Орос, Их Британи, Франц, Энэтхэгээс доогуур байлаа. Зарлагын ерөнхий хэмжээнээс үзвэл, 2017 оны Хятадын батлан хамгаалалтын салбарт хэрэглэсэн мөнгө Америкийн дөрөвний нэгд ч хүрэхгүй юм.

Цагаан номд тэмдэглэхдээ, Хятадын батлан хамгаалалтын зардал нь үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын , их гүрний олон улсад гүйцэтгэх үүрэг хариуцлагын баталгаа болон өөрийгөө хөгжүүлэх эрэлт хэрэгцээтэй харилцуулбал нэлээд их зөрөөтэй байгаа юм. Хятадын батлан хамгаалалтын зардлыг үндэсний эдийн засгийн хөгжлийн түвшинтэй харилцан уялдуулж, үргэлжлэн зохих хэмжээгээр тогтвортой нэмэгдүүлэх болно гэжээ.





Их уншсан

холбоотой мэдээ