Өөртөө итгэлтэй, нээлттэй Хятад улсын арми дэлхийн энх тайвныг хамгаалагч идэвхтэй хүчин байх болно

2019-07-25 10:14:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын засгийн газар өнгөрсөн лхагва гараг буюу 7-р сарын 24-нд “Шинэ цаг эриний Хятадын батлан хамгаалалт” цагаан ном нийтэлсэн юм.

ХКН-ын XVIII их хурлаас хойш анх удаа нийтэлж буй батлан хамгаалахын салбарын энэхүү цагаан номд ерөнхийдөө зургаан талаас шинэ цаг эрин дэх Хятадын сэргийлэлт хамгаалалтын чанартай батлан хамгаалахын бодлогыг системтэй танилцуулж, Хятад улсын батлан хамгаалалт болон цэрэг армийн байгуулалтын стратегийн чиг хандлага, үндсэн зарчим болон даян дэлхийн хувьд ямар утга учиртай байх зэргийг олон улсад тодорхой тайлбарласнаар нээлттэй, ил тод, өөртөө итгэлтэй байгаагаа тусган харуулж чадсан байна. Ялангуяа цагаан номд анх удаа “хэзээ ч бусдыг жанжлахгүй, хэзээ ч өргөтгөл хийж хүчний хүрээгээ тэлэхгүй” гэдгийг шинэ цаг эриний Хятадын батлан хамгаалахын тодорхой онцлог болгоно гэж заасан бөгөөд мөн анх удаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад хүч сэлбэж ажиллахыг шинэ цаг эриний Хятадын батлан хамгаалахын даян дэлхийд өгөх ач холбогдолд хамруулсан нь батлан хамгаалахын стратеги, бодлогын том чухал инновац байж, цаг эриний өвөрмөц онцлогийг тусгасан байна.

Хятад улсын батлан хамгаалахын бодлого “сэргийлэлт хамгаалалт” гэгчийг цөм болгосоор ирсэн нь Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимт дипломат бодлого баримталдагтай нь шууд холбоотой юм. Сүүлийн жилүүдэд, дэлхийн батлан хамгаалалт, цэрэг армийн салбарын хөгжлийн ерөнхий төлөв, чиг хандлагыг оновчтой судалж таньсан нөхцөлд Хятад улс батлан хамгаалалт болон цэрэг армийнхаа өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, илт амжилт олсон юм. Энэхүү цагаан номд “шинэ цаг эрин” гэдгийг маш тод байранд онцлон дурдаж байгаагийн утга учир нь энд бий.

Одоо, олон улсын стратегийн тогтцод гүнзгий өөрчлөлт гарч, Хятад улс мөн л хөгжлийн стратегийн чанартай чухал боломжтой байгаагийн зэрэгцээ, аюулгүйн олон ургалч, ээдрээ будлиантай заналхийлэл, сорилтод тулгарч байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Хятад улс аюулгүйн стратегидаа тохируулга хийж, цэрэг армийн өөрчлөлт хийх нь зайлшгүй, тулгам асуудал болсон юм. Гэвч зэр зэвсгээ хэрхэн өөрчилж шинэчилснээс үл хамааран Хятад улсын сэргийлэлт хамгаалалтын чанартай батлан хамгаалахын бодлого хэзээ ч өөрчлөгдөхгүй юм. Энэ бол Хятад улс энх тайванч хөгжлийн замыг сонгосон, мөн “эв найртай байх нь хамгийн эрхэм” гэгч Хятадын уламжлалт соёлын нөлөөнөөс үүдэлтэй юм.

Шинэ цаг эриний Хятадын батлан хамгаалалтын хамгийн үндсэн зорилго бол даруй үндэснийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй, хөгжлийн эрх ашгийг хамгаалахад оршино. Хятад улсын батлан хамгаалахын стратеги, бодлогын хамгийн илт өвөрмөц онцлог бол даруй хэзээ ч бусдыг жанжлахгүй, хэзээ ч өргөтгөл хийж, хүчний хүрээгээ тэлэхгүй байж, “хүн надтай халдахгүй бол би ч хүнтэй халдахгүй. Гэвч хүн надтай халдвал, би эрхбиш хариу барина” гэдийг баримтлах болно гэж цагаан номд тэмдэглэсэн нь “сэргийлэлт, хамгаалалт”-ын чанартай байх бол шинэ цаг эриний Хятадын батлан хамгаалахын бодлогын үндсэн мөн чанар болно гэдгийг тодорхойлж байна.

Үүгээр зогсохгүй, цагаан номд мөн анх удаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаараа байгуулахад хүч сэлбэж ажиллахыг шинэ цаг эриний Хятадын батлан хамгаалахын даян дэлхийд өгөх ач холбогдолд хамруулсан нь Хятад улсын батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалт нь дэлхийн энх тайван, тогтвортой байдалтай салшгүй, шууд харилцаа холбоотой гэдгийг тодотгосон байна. Энэ нь мөн ч Хятад улсын хариуцлагатай том гүрний дүр төрхийг харуулж байна. Шинэ цаг эриний Хятадын батлан хамгаалалт нь “ард түмэндээ үйлчлэх”-ээр эрхэм зорилгоо болгодог байсныг “дэлхийн нийт ард түмэнд үйлчлэх” гэдэг болгон өөрчилсөн нь Хятад улс бол дэлхийн энх тайвныг тууштай хамгаалагч гэдгийг гэрчилж байна.

Цагаан номд ил тод байхыг ихэд хичээсэн байдаг. Их хэмжээний бодит тоо баримт, зургаар олон нийт, дэлхий дахин Хятадын батлан хамгаалахын зардлыг маш нарийн тайлбарласан байна. Жишээ нь 2017 оны батлан хамгаалахын зардлаараа Хятад улс дэлхийд эхний хэдэд оржбайна гэжбичигдсэн боловч батлан хамгаалахын зардлын ДНБ болон төвлөрсөн төсөвт эзлэх хувийн жин, аль эсвэл иргэд нэг бүрд болон цэрэг дайчид нэг бүрд ногдох зардлын хэмжээ нь бүгд олон улсад доогуур түвшинд байгааг онцолсон байна. Түүнчлэн батлан хамгаалахын зардлыг хаа нь хэдийг ашиглаж зарцуулсан тухай маш ил тодорхой танилцуулсан нь Хятад улсын батлан хамгаалалт бол сэргийлэлт хамгаалалтын чанартай батлан хамгаалалт мөн гэдгийг дахин гэрчилсэн төдийгүй, тэдгээр “Хятадын заналхийлэл” гэгчийг хөөрөгдөөд байгаа хүмүүсийн амыг шууд “алгадсан” байна.

Түүнчлэн цагаан номд мөн Хятадын армийн өөрчлөлтийн дараах цэрэг армийн төрөл ангилал, командлалын тогтолцоо, цэрэг армийн өөрчлөлтийг цааш нь үргэлжлүүлэх тухай бодлого, арга хэмжээ, зорилт зэргийг тодорхой заасан бөгөөд Жибути улсад армийн ар талын хангамж, баталгааны бааз байгуулах, өмнөд тэнгисийн арал олтригийн бүтээн байгуулалт, шинэ зэр зэвсэг зэрэг халуун цэгийн асуудлаар тодорхой тайлбар хийж, авилгын эсрэг хатуу чанга тэмцэхээ ч мэдэгдсэн нь Хятадын арми бол нээлттэй бөгөөд өөртөө илтгэлтэй арми гэдгийг харуулсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ