Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн “Солонгон үүлст Юүньнань” концерт болов

Сэтгүүлч О.Дарамбазар, Б.Ганболд 2019-08-05 14:49:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Хятадын Юүньнань мужийн Ардын Гадаад Орнуудтай Харилцах Найрамдлын Нийгэмлэг хамтран зохион байгуулсан Хятадын Юүньнань мужийн үндэсний дуу бүжгийн “Солонгон үүлст Юүньнань” концерт 8-р сарын 4-ний орой МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Улаанбаатар чуулга”-д боллоо.

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Ян Чиндүн, Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэй, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь, Юүньнань мужийн АИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ян Фүшэн, Монголын Энх Тайван, Найрамдалын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав болон Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждорж зэрэг Хятад, Монгол хоёр орны албаны хүмүүс болон зочид төлөөлөгчид тоглолтын арга хэмжээнд оролцож үзэж сонирхсон байна.

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Ян Чиндүн тоглолтыг нээж үг хэлэв. Тэрээр: 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцааг стратегийн түвшинд хүргэсэн билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаа маш их амжилттай хөгжиж байна. Энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд саяхан БНХАУ-ын дэд дарга Ван Чишань МУ-д албан ёсны айлчлал хийж, Хятад, Монголын найрамдлын хуралд оролцсон. Мөн түүнээс өмнөхөн, МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад төрийн айлчлал хийсэн юм. Хятад, Монгол хоёр улсын дээд түвшний хамтын хүчин чармайлтаар бүх салбарын хамтын ажиллагаа маш хурдацтай, амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. “Бүс ба зам” санаачилгын дагуу Юүньнань муж МУ-тай, тэр дундаа орон нутгийн түвшний хамтын ажиллагаа өрнүүлж, Архангай аймагтай иж бүрэн харилцаа тогтоосон билээ. Өнөөдрийн концерт Хятад улсын өвөрмөц онцлогтой соёлыг таниулахыг зорьж байгаа юм гэжээ.

Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав: Манай хоёр орны ард түмний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл ирэх тусам өргөжин дэвжиж, бидний хоорондын харилцаа тааламжтай байгаад бүгд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна. Харилцан ойлголцол өсөж дэвжихийн хэрээр бүс нутгуудын харилцаа, хамтын ажиллагаа улам батжиж байна. МУ-ын Архангай аймаг, БНХАУ-ын Юүньнань мужийн хооронд тогтоосон найрсаг харилцаа улам өргөжиж байгаад бид баяртай байна. Өнөөдөр алс холын Юүньнань мужаас Монголын ард түмэнд уран бүтээлээ толилуулахаар уран бүтээлчид хүрэлцэн ирсэнд мөн талархаж байна гэжээ.

Юүньнань мужийн АИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ян Фүшэн: Хүн бүрийн итгэлцэлд хол ойрын ялгаа гэж байдаггүй. Хэдэн мянган километрийн зайтай байгаа ч Юүньнань муж болон Архангай аймаг нь найрсаг харилцаатай байдаг юм. Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулж буй энэхүү “Солонгон үүлст Юүньнань” үндэсний дуу бүжгийн концертод морилон саатсан найз нөхөд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Юүньнань мужийн 394 мянган квадрат километр газар нутагт 48 сая ард иргэд аз жаргалтай амьдарч байна. Манай муж Хятад улсын хамгийн олон үндэстэн ястантай муж юм. Түүнчлэн Вьетнам, Мьянмар, Лаос зэрэг оронтой хиллэж, Хятад улсыг зүүн өмнөд Азийн орнуудтай холбодог муж юм. 2018 онд ДНБ 270 орчим мянган ам.долларт хүрч, 8.9 хувиар өссөн бөгөөд энэ нь Хятад улсын хэмжээнд гуравдугаарт бичигдэж байна. Өнөөдөр Юүньнань мужийн үндэсний дуу бүжгийн чуулганы уран бүтээлчид энд ирж Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж байна. Хятад, Монголын найрсаг харилцаа үүрд хөгжихийг хүсэн ерөөв гэжээ.

Концерт “Солонгон үүлст Юүньнань” олон үндэстний бүжгээр эхлээд, Жин Пүө, Ва, Ха, Ни, Дай болон И зэрэг үндэстнүүдийн бүжгүүдийг үзэгчдэд хүргэсэн бол, дуучин Гэцандүньжү, Гүн Тин, циркчин Ли Тяньзи, Жү Чүнлинь, хөгжимчин Тянь Жин нар ая дуу, уран бүтээлээ тольдуулснаас хөгжимчин Жү Чүнлинь Хятадын үндэсний хөгжмийн зэмсэг болох хулсан лимбэ болон Юүньнаний бага ястны дөрвөн төрлийн хөгжмийн зэмсгээр “Хулсан шугуйн зүүд” аялгууг хөгжимдөж, циркчин Ли Тяньзы эв найрамдлын билэгдэл болсон цагирагтай үзүүлбэр үзүүлж, нийт бүжигчид олон үндэстний бүжгийг бүжиглэж, үзэгчдийн талархлыг хүртсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ