Биеэ чийрэгжүүлэх нь иргэдийн шинэ хэвшил болов

2019-08-08 17:21:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр буюу 8-р сарын 8-ны өдөр бол бүх иргэдийн спортоор хичээллэх өдөр юм. 2009 оноос эхлэн Хятад улс жил бүрийн 8-р сарын 8-ны өдрийг бүх иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх өдөр болгон тогтоосон юм. Энэ жил 11 дэх жилдээ "бүх иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх" өдрийг тохиолдуулан, "Эрүүл Хятад улс" хөтөлбөрийн дагуу "Эрүү Хятад орон, иргэд бүгдийн оролцоо" уриан дор болж байна. Одоогийн байдлаар биеэ чийрэгжүүлэх үйл ажиллагаанд байнга оролцдог хүний тоо 400 саяд хүрч, бүх иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх нь амьдралын нэгэн хэвшил болоод байна.

"Бүжиглэж байхад бүх өвчин зовлон арилдаг, бид бие сэтгэлийн эрүүл хөгжилд хүрч байна, бид бүгд баяртай байна."

"Эгч дүү нар хамт байхад сэтгэл сэргэж, бүжиглэх тусам эрүүлжиж, эм бэлдмэл хэрэглэж, мөнгө төгрөг зархаа больж, бие улам сайжирч байна."

"Бүжиглэж байвал бие улам сайжирч, бүжгийн төрлөө бид шинэ цаг эринээ жавхааг харуулж байна."

Хятад хүмүүс биеэ чийрэгжүүлэх дуртай. Эрэгтэй эмэгтэй хөгшин залуус гэсэнгүй, цэцэрлэгт хүрээлэн, талбай зээл, орон сууцны хороололд байнга дасгал хийж байх нь харагддаг: Хятад улс нийт иргэдээрээ биеэ чийрэгжүүлэхийг санаачилж ирсэн. 2008 оны зуны олимпыг зохион байгуулснаас хойш Хятадын иргэдийн биеэ чийрэгжүүлэх урам зориг улам бүр нэмэгдэж ирсэн юм. Түүнээс хойш Хятад улс жил болгоны 8-р сарын 8-ны өдрийг Бүх иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх өдөр болгон тогтоож, “Нийт иргэдийн бие чийрэгжүүлэх журам”-ыг нийтэлж, биеэ чийрэгжүүлэх ажлыг хууль эрх зүйгээр баталгаажуулж байгаа юм. Нийт иргэдийн биеэ чийрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжсэнээр биеийн тамирын дасгалд тогтмол оролцдог хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Хятадын биеийн тамир спортын үндэсний газрын дарга Гөү Жүнвэнь хэлэхдээ:“Амь нас мөнхийн хөдөлгөөнд оршдог бөгөөд хөдөлгөөн нь шинжлэх ухаанч байхыг шаарддаг. Биеийн тамирын дасгал нь өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, бие махбодыг эрүүл саруул, сэтгэл санааг тааламжтай байлгадаг бөгөөд эрүүл мэндэд эерэг үр дүнтэй нөлөөлдөг. Хятадын биеийн тамир спортын үндэсний газрын гурав дахь удаагийн судалгаанаас үзэхэд Хятад улсад тогтмол биеэ чийрэгжүүлдэг иргэд 33.9% -ийг эзэлдэг байна.  

Түүнчлэн Хятадын хот хөдөөг хамарсан биеэ чийрэгжүүлэх олон нийтийн үйлчилгээний систем улам бүр төгс төгөлдөр болж байна. 2017 оны эцэс гэхэд Хятадад 1 сая 957 мянга гаруй спортын талбай байх бөгөөд нэг хүнд 1.66 квадрат метр ногддог байна. Хятадын биеийн тамир спортын үндэсний газрын Олон нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга Лан Вэй хэлэхдээ: "Олон шатны засгийн газар, спортын салбарын хүчин чармайлтаар, өнөөгийн байдлаар хот, хөдөөг хамарсан биеэ чийрэгжүүлэх олон нийтийн үйлчилгээний тогтолцоо өдөр ирэх тусмаа сайжирсан бөгөөд засгийн газрын удирдлага, салбаруудын дэмжлэг, бүх нийгмийн хамтын оролцоотойгоор бүх иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх ажил төрлийн хөгжлийн байдлыг алхам алхмаар бүрдүүлж, биеэ чийрэгжүүлэх ажлыг цаашид өргөтгөж чадсан байна. Мөн биеэ чийрэгжүүлэх талбайн тоног төхөөрөмжийг үргэлжлэн нэмэгдүүлж, хичээл сургалт нь илүү шинжлэх ухаанч болсон бөгөөд уралдаан тэмцээн зохион явуулах агуулга баялаг болж, бүх иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх таатай байдлыг бий болгосноор иргэдийн биеэ чийрэгжүүлэхэд оролцоход илүү дөхөм үзүүлжээ.

Тогтмол дасгал хичээл хийдэг насанд хүрэгсдийн эзлэх хувь харьцангуй дор, хүч чадал, тэсвэр тэвчээр, уян хатан байдлын үзүүлэлт ч өөдрөг бус байгааг дурдууштай юм. Олонх оршин суугчид спортын үйл ажиллагаанд оролцохдоо шинжлэх ухаанч чанар хангалтгүй байна. Үүнд холбогдуулж, Хятадын засгийн газар сүүлийн өдрүүдэд нийтэлсэн нэг бичиг баримтад тэмдэглэхдээ, адил бус бүлгүүдэд зориулсан биеийн тамирт хийж биеэ чийрэгжүүлэх хөтөлбөр, эсвэл биеийн тамир хийх удирдамжийн үйлчилгээ хангаж, “15 минутад хүрэх бие чийрэгжүүлэх групп” байгуулж, олон нийтийн спортын тоног төхөөрөмжийн байгууламжийг үнэ төлбөргүй эсвэл бага төлбөрөөр нээлттэй байлгахыг дэмжинэ гэжээ.

Хятадын холбогдох тогтоолын дагуу, 2022 онд бүх иргэдийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн стандарт хангасан хот, хөдөөгийн оршин суугчид 90.86 хувиас доргүй байх бөгөөд байнга биеийн тамирын дасгал боловсролд оролцож байдаг хүмүүс 37 хувьд хүрэх болно.

Их уншсан

холбоотой мэдээ