​Горлосын тал нутгийн ардын наадам боллоо

2019-08-09 15:38:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Горлосын тал нутгийн 3 дах ардын наадам 8-нд Хятадын Гирин мужийн Өмнөд Горлос шяны Цагаанхуа суурины Сайханталд боллоо. Наадмыг шинэ Хятад улс байгуулагдсан 70 жилийн ойд зориулж, үндэстний өв соёлыг уламжлан, нутаг орныхоо байгаль орчин, аялал жуулчлал, амьдрал ахуйг нийгэм нийтэд таниулах зорилготойгоор зохион байгуулсан юм. Наадамд улсын дотоодын наадамчин болон тамирчнаас гадна МУ-ын зургаан бөх, хоёр харваач урилгаар оролцож, хүч ухаанаа сорьжээ. Наадам нь эрийн гурван наадмаас гадна буган жиргээ, шатрын тэмцээн зэрэг баялаг агуулгатай зохиогджээ.

Талын Дуу Хоолой радиогийн сэтгүүлч Хасмөчир, Уранбилэг мэдээлэв


Их уншсан

холбоотой мэдээ