Хятад улс платформ эдийн засгийн эрүүл хөгжлийн дэмжиж байна

2019-08-09 16:31:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ойрд Төрийн зөвлөлийн Тамгын газраас "Платформ эдийн засгийн стандартчиллын эрүүл хөгжлийг дэмжих тухай удирдамж" гаргаж, дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжин, платформ эдийн засаг, хуваалцах эдийн засаг зэрэг шинэ чадавхыг хөгжүүлэхийн зэрэгцээ нийгмийн итгэмжийн үнэлгээний системийг байгуулах ажлыг бүх талаар гүнзгийрүүлэн, итгэмжид суурилсан шинэ хэлбэрийн хяналт удирдлагын механизмыг байгуулж, платформ эдийн засгийн хөгжилд эерэг итгэмжийн орчин бүрдүүлэх болно гэжээ.

Хятад улсад худалдан авалт хийх Taobao, Jingdong болон дуудлагын машин зэрэг платформ эдийн засаг нь иргэдийн амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг болж, Хятадын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тоо бүртгэлээс үзвэл, өдөр тутамд 20 сая дуудлагын машин үйлчилгээ үзүүлж, нэг машинд дунджаар 1.5 хүн зорчхоор бодоход дуудлагын машин өдөрт 30 сая хүнд үйлчилгээ хангаж байгаа хэрэг юм. 2018 онд интернетийн платформын хэрэглээ 60 сая гаруй ажлын байрыг бий болгосон. Энэ оны эхний хагас жилд бодит барааны интернетийн жижиглэн худалдааны хэмжээ 3.8 их наяд юаньд хүрч, нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны нийт хэмжээний 20 хувийг эзэлсэн юм.

Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Инновац, дэвшилтэд технологийг хөгжүүлэх газрын орлогч дарга Сүнь Вэй хэлэхдээ, дижитал эдийн засгийг хөгжүүлж, платформ эдийн засаг, хуваалцах эдийн засаг зэрэг шинэ чадавхыг хөгжүүлэхийн тулд бид дараах ажлуудыг хийж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Бодлогын системийг чармайн төгөлдөржүүлж, холбогдох салбартай дижитал эдийн засгийн зураг төслийг эрчимжүүлж, дижитал эдийн засгийн ажил олголтыг өргөжүүлэх, дижитал худалдааг урагшлуулах зэргийн хүрээнд бодлого арга барилуудыг боловсруулж, дижитал эдийн засгийн бодлогын системийг байгуулж, интернет сүлжээ, их өгөгдөл, хиймэл оюун ухаан болон бодит эдийн засгийн гүнзгий уялдааг урагшлуулна. Интернетээр дамжин ядуугаас ангижруулахыг гүнзгий урагшлуулж, үндэсний зэрэглэлийн ядуу сяньд 2500 гаруй төлийн өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүнийг бий болгон өгчээ. Платформын эдийн засаг, хуваалцах эдийн засаг зэрэг шинэ загвар шинэ байдал олон салбарт үйлчлэхийг ахиулж, шинэ ажил мэргэжил, шинэ ажил төрөл болон ажлын шинэ байрыг бий болгоно" гэжээ.

Өрнүүн хөгжиж байгаа Хятадын цахим худалдаанд чиглүүлэн холбогдох салбар бас мэдэгдэхдээ: Цахим худалдааны мэдээллийг нийтлэх зэрэг иж бүрэн дүрмийг судлан боловсруулж, цахим худалдааны аж ахуйн нэгжийн үнэн бодит архивыг байгуулж, талуудын хууль ёсны ашиг сонирхлыг баталгаажуулна. Хил дамнасан цахим худалдааны бодлогын системийг төгөлдөржүүлж, цахим худалдааны индрийг удирдан давуу талыг нь бадруулж, брэндийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гэр ахуйн үйлчилгээ, өндөр настны асрамж, эмчилгээ эрүүл мэнд, соёл жуулчлал зэрэг шилдэг үйлчилгээний үр ашигтай хангалтыг ахиулж, үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ гэжээ.

Олон нийтийн анхаарал хандуулж байгаа интернетээр такси дуудах, цагаар түрээслэх унадаг дугуй зэрэг платформын бүтээн байгуулалтын талаар Хятадын зам тээврийн яамны тээвэр үйлчилгээний газрын хариуцлагатан Цай Туаньжие хэлэхдээ: Платформын эдийн засагт бизнесийн сайн сайхан орчин бүрдүүлэн өгөх болно гэжээ.

“Үйлчилгээний үзэл ухамсраа дээшлүүлж, зөвшөөрөл олгох нөхцөл үйл явцыг сайжруулан боловсронгуй болгож, платформын эдийн засагт бизнесийн таатай орчин бий болгохыг бүх орон нутагт зааварчилна. Бид сүлжээгээр таксин дуудлага өгөх ажлын дүрэм журмыг хурдтай байгуулан, платформ компанийн гол хариуцлагын дүрэм хэрэгжүүлж, аюулгүй тогтвортой байдлыг баталгаажуулна. Бид шинэ хуучин ажил төрлийг уялдан хөгжсөн, шударга өрсөлдөх зах зээлийн орчинг бий болгож, засгийн газар хамгийн их үр ашигтай байлгах арга замыг эрэлхийлэх ёстой. "

Түүнчлэн холбогдох байгууллагууд итгэмжийн хяналт удирдлагыг улам боловсронгуй болгож, платформын эдийн засгийг хөгжүүлэхэд итгэмжийн таатай орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны Инноваци, дэвшилтэт технологийн хөгжлийн газрын орлогч захирал Сүнь Вэй: "Платформын итгэмж нь бүх платформын эдийн засгийн итгэмжийн экологийн хувьд чухал ач холбогдолтой юм. Бид холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, платформын аж ахуйн нэгжүүдийн итгэмжийн архивыг байгуулж, итгэмжийн бүртгэлийн дагуу олон нийтийн итгэмжийн ерөнхий үнэлгээг хийнэ. Олон нийтийн итгэмжийн ерөнхий үнэлгээний дүнд үндэслэн, платформын аж ахуйн нэгжид харилцан адилгүй зэрэглэлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэн, эрсдэл багатай, итгэмж сайтайд нь оногдуулах шалгалтын давтамжийг багасгаж, эрсдэл өндөр, итгэмжийн үнэлгээ нэлээд тааруу аж ахуйн нэгжид зориулсан шалгалтын эрч хүч, давтамжийг нэмэгдүүлэн, платформоо хууль тогтоомжийн дагуу шударга ажиллуулах чиглэлээр удирдана. "

Их уншсан

холбоотой мэдээ