​Валютын ханшийн асуудлыг дураараа ашиглах нь олон улсад сөргөөр нөлөөлнө

2019-08-09 20:22:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Сангийн яам саяхан Хятад улсыг " Валютын манипуляцыг хийгч орон"-ы жагсаалтад оруулж, олон талт дүрмээс зөрчин, дэлхий нийтийн нийтлэг ойлголтыг эвдэж байна. Энэхүү туйлын хариуцлагагүй, хор хөнөөлтэй үйлдэл нь дэлхий ертөнцөд хор хөнөөл учруулсан төдийгүй АНУ өөрөө ч түүнийхээ хорыг амсаж байгаа юм.

Одоогийн байдлаар, ганц талын болон худалдааны ивээх үзэл газар авч, дэлхий дахины эдийн засгийн бууралтын эрсдэл улмаар нэмэгдэж байгаа юм. Хятад Америк дэлхийн эдийн засгийн хоёр том цогц, дэлхийн үнэ цэнийн гинжин хэлхээсийн хоёр том төв болсон хувьд ДНБ-ий нийт хэмжээ нь дэлхийн тус үзүүлэлтийн 40% -ийг эзэлдэг бөгөөд хоёр талын эдийн засаг, худалдаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвтэй холбоотой юм. АНУ өнгөрсөн жилээс Хятад руу гаалийн татварын том савааг эргүүлсний улмаас хоёр талын худалдаа эдийн засагт сөргөөр нөлөөлсөн төдийгүй дэлхий дахины хөрөнгө оруулалт, хэрэглээнд ч ноцтой нөлөөлж байна. Саяхан АНУ 2016 онд гаргасан валютын бодлогын хяналтын жагсаалтыг тодруулах стандартаасаа зөрчин, Хятад улсыг "валютын манипуляцыг хийгч орон" -ы жагсаалтад албаар оруулсан юм. Энэ нь хоёр талын харилцаанд улам бүр нөлөөлж, дэлхийн банк санхүүгийн зах зээлийг хямралд хүргэж, олон улсын худалдаа болон дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ноцтой саад учруулж байна.

Үүний зэрэгцээ бусад улсад дур зоригоороо шошго зүүлгэдэг АНУ-ын үйлдэл нь дэлхий нийтэд аймшигтай үлгэр жишгийн үр нөлөө үзүүлж болзошгүй юм. Хэрэв тэгэх юм бол эдийн засгийн хөгжлийн орчинг улам дордуулж, олон улсын валютын системийн тогтвортой үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй юм.

Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түүхийг эргэж харахад валютын ханш огцом хэлбэлзэх нь ямар ч ашиггүй мөртөө хор хөнөөл нь туйлын их юм. АНУ энэ үед "валютын ханш" -ийг дураараа ашиглах нь олон улсын валютын системийн тогтвортой үйл ажиллагаанд ноцтой сөргө нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа хурцдаж буй нөхцөл байдалд АНУ-д зарим хүмүүс Хятад улсыг “Валютын манипуляц хийгч орон” хэмээн гүтгэж, “Нэг сумаар олныг харвах”-ыг оролдон, Хятад улсын бараа бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт татвар ногдуулах дараачийн үйл ажиллагаандаа шалтаг эрж, Хятадын эдийн засгийг дарах, дээрээс нь АНУ-ын дотоодынхоо улс төрийн хэрэгцээг хангах зорилгодоо хүрэхийн төлөө юм. Гэхдээ энэ зорилго нь биелэх боломжгүй, харин өөрөө түүнийхээ хорыг амсах болно.

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, АНУ-д хөдөө аж ахуйн бус салбарт шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо нь өмнөх сараас багассан юм. АНУ "валютын ханш" -ийг ашиглахыг оролдсоноор эдийн засгийнх нь буурах эрсдэл улам нэмэгдэнэ гэж олон шинжээчид үзэж байна.

“Уолл-стрит жорнал” сонинд: Валютын арга барил нь худалдааны маргаанаас АНУ-д үзүүлж буй эдийн засгийн далд хохирлыг өөр төвшинд хүргэнэ. Хятадыг "валютын манипуляцыг хийгч орон" -ы жагсаалтад оруулах нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийг улам илүү эрсдэлд учруулна гэжээ. АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс: АНУ Хятад улсыг "валютын манипуляц хийгч орон" -ы жагсаалтад оруулах нь бодит баримтад нийцэхгүй бөгөөд АНУ-ын засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэжээ.

Сүүлийн үед Америкийн олон эрдэмтэн судлаачид болон шинжээчид: Юанийн ханш сүүлийн үед хэлбэлзэж буй нь хэвийн тусгал гэж үзэж байна. Мэдээж тэд юанийн ханшийн асуудал дээр тодорхой ажиглалт судалгаа хийсэн байжээ.

АНУ-ын зарим хүмүүс юанийн ханшийг ашиглан ор мөргүй яриа үүсгэх нь олон улсын хамтын нийгэмлэгийг хуурч чадахгүй дээрээ харин өөрийн эдийн засгаа хямралд оруулж, улс орныхоо нэр хүндийг алдах болно. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ