Ногоон карт авахад улам хэцүү болно

2019-08-13 11:10:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд, Трампын засгийн газар хууль ёсны цагаачдад зориулсан дүрэм нийтэлж, нийгмийн халамжид найдах эсэх нь ногоон карт авах өргөдөл өгөгсдөд сөрөг үзүүлэлт болж байна гэжээ.  
Энэхүү дүрэмд "олон нийтийн дарамтад суурилсан байдлыг хүлээн авахгүй" байх заалтад зохицуулалт хийж, АНУ-ын цагаачлалын удирдах байгууллагын "олон нийтийн дарамт" гэсэн тодорхойлолтын цар хүрээг өргөтгөн, хүнсний талон, эм эмнэлэг, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх зэрэг агуулгыг олон нийтийн халамжид хамруулна гэжээ.

Шинэ дүрмийг 10-р сарын 15-наас хэрэгжүүлнэ. Дүрмийн дагуу, 36 сарын хугацаанд, олон нийтийн халамжийг 12 сараас дээш хугацаагаар авсан иргэдийг "олон нийтийн дарамт" гэж тооцох юм байна.
Цагаан ордон дараа нь нийтэлсэн мэдэгдэлдээ, Трампын засгийн газрын энэ алхам АНУ-ын нийгмийн халамжийг АНУ-ын бус иргэдэд олгохгүй байхыг баталгаажуулах зорилготой юм. Энэ нь АНУ-д орох буюу оршин суух хүсэлтэй гадаадын иргэд олон нийтийн халамжид найдахгүй, харин өөрсдийгөө тэжээх ёстой гэсэн санаа юм. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ