Шинэ эрчим хүчний машины борлуулалтаар тэргүүлсээр байна

2019-08-13 15:29:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн жилүүдэд, шинэ эрчим хүчний машины үйлдвэрлэл тасралтгүй хөгжиж, боловсронгуй болохын хэрээр, хятадууд шинэ эрчим хүчний машин жолоодох, ногоон аяллын арга хэлбэрийг сонгох боллоо. Хятадад шинэ эрчим хүчний машин барих нь улам олширч, шинэ эрчим хүчний машины борлуулалт дөрвөн жил дараалан дэлхийд тэргүүлжээ.

Бээжинд амьдардаг ноён Ван хагас жил гаруй шинэ эрчим хүчний машин барьж байна. Тэрээр: Шинэ эрчим хүчний машины хамгийн сайн тал бол мөнгө хэмнэх явдал юм гэжээ. Урьд тэрээр шатахуун хэрэглэдэг машин жолооддог байхад, 100 км бүрд бараг 7 литр шатахуун зарцуулдаг, тэр нь 50 орчим юань болдог байжээ. Шинэ эрчим хүчний машинтай болсноор, 100 км зам туулахад ердөө 6, 7 юань зарцуулдаг болсон гэнэ. Ван гуай хэлэхдээ: "Хамгийн гол нь шинэ эрчим хүчний машин зардал хэмнэдэг давуу талтай. Миний хувьд, шатахуун болон цахилгааны өөрийн өртөг их ялгаатай юм" гэжээ.

Ноён Сүн ч шинэ эрчим хүчний машин барьдаг болжээ. Тэр ч бас энэ төрлийн машины тааламжтай байдалд татагдсан байна.

Тэрээр:"Шинэ эрчим хүчний машины маш олон тохиргоо, шийдэл нь шатахуун хэрэглэдэг машинаас хавьгүй илүү байдаг. Би энэ машиныг гурван жилийн өмнө авсан. Агаар цэвэршүүлэх систем, 360 градусын камер, мөргөлдөхөөс сэргийлэх гээд аюулгүйн маш олон системтэй. Иймээс В зэрэглэлийн машинаас илүү давуу талтай. Энэ машинаар давхихад ямар ч чимээ шуугиангүй, маш богино хугацаанд хурдаа нэмж болдог, илүү амар байдаг. Нэг сайн цэнэглэвэл 300 км явна. Хот дотор баривал, өдөр тутмын зорчих шаардлагыг бүрмөсөн хангаж чадна" гэжээ.

Одоо, улам олон хятадууд цахилгаан машин хэрэглэх болжээ. Энэ нь нэг талаар Хятадын зарим том, дунд хотын байгаль орчныг хамгаалах үүднээс уламжлалт шатахуун хэрэглэдэг тээврийн хэрэгслийг худалдаж авах, ашиглахад янз бүрийн хязгаарлалт тавьдаг тул, цахилгаан машин худалдан авч ашиглах нь харьцангуй амар байдаг. Нөгөө талаар, хүмүүс шинэ эрчим хүчний машинууд маш сайн гэдгийг олж мэдсэнтэй холбоотой юм. Цахилгаан машин зардаг нэг 4S дэлгүүрийн борлуулалтын менежер Ван Жяшэнь: Манай дэлгүүрийн цахилгаан машин сайн зарагдаж байна гэж хэлсэн юм.

Тэрээр хэлэхдээ:“Энэ брэндийн машинаас, сард бараг 300-400-г борлуулдаг. Сүүлийн жилүүдэд, Хятадын засгийн газар шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдийг ихэд дэмжиж, хэрэглэгчдийг шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл худалдаж авч, ашиглахыг урамшуулснаар цахилгаан машин худалдан авах нь хөнгөлөлттэй, боломжтой гэдгийг хэрэглэгчдэд мэдрүүлсэн юм. Манай дэлгүүрт ирж машин үзэх хүн улам олширсон гэжээ. Тэрээр:“Одоо машин худалдан авах хүсэлтэй хэрэглэгчдийн ихэнх нь бодлогын талаар нөхөн олговор өгч байгаа 90-170 мянган юанийн үнэтэй машиныг илүү анхаарч байна. Шинэ эрчим хүчний автомашины гол онцлог шинж нь хямд, сэлбэг хэрэгсэл нь элбэг, аялах хугацаа харьцангуй урт байдагтай холбоотой” гэжээ.

Хятадын цахилгаан машины 2009 оны борлуулалт 10 мянгад ч хүрэхгүй байсан бол 2018 онд борлуулалт 1 сая 256 мянгад хүрч, бүх дэлхийн цахилгаан машины борлуулалтын жагсаалтыг дөрвөн жил дараалан тэргүүллээ. Хятадын засгийн газар цахилгаан машин худалдан авагчдын нөхөн олговрыг багасгасан нь хүмүүсийн худалдан авах хүсэл эрмэлзэлд тодорхой хэмжээнд нөлөөлж магадгүй. Хятад автомашины инженерийн нийгэмлэгийн нарийн бичгийн дэд дарга Хөү Фүшэний бодлоор, цаашид Хятадын автомашины цахилгаанжуулалтын ахиц түргэсэх юм байна.

Тэрээр: “Ойрын жилүүдэд манай батерейны техникийн дэвшил их хурдтай болсон, дараагийн шатанд үргэлжлэн шинэчилнэ. Цахилгаан машиныг хэрэглэх орчин, цэнэглэх суурь төхөөрөмжийг үргэлж сайжруулна. Мөн цахилгаан машины засвар үйлчилгээ, хуучин машиныг борлуулах, зайны ашиглалт, дахин хэрэглээ зэрэг суурь ажлыг сайтар хийх болно” гэжээ.

Үнэндээ, Хятадын цахилгаан машины зах зээлийн өргөжилт Хятад улсын цэнэглэх суурь төхөөрөмжийг тасралтгүй сайжруулсантай шууд холбоотой юм. Хятадын автомашины холбооны бүртгэлээр, энэ оны 1-4 сард, Хятадын цэнэглэх суурь төхөөрөмжийг 145 мянгаар нэмэгдүүлснээр, өнгөрсөн оны мөн үеэс 47.3 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн үед хүмүүс цахилгаан машинаа цэнэглэхэд маш хялбар болсон гэцгээж байлаа. Энэ нь хүмүүст цахилгаан машин худалдан авах хүсэл төрүүлсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ