Хууль бус жагсагчид Хонконгод ноцтой хохирол учруулав

Алтаннавч 2019-08-13 16:00:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа 8-р сарын 12-ны үдээс хойш хэвлэлийн бага хурал хийлээ. Захиргааны хэлтсийн дарга Жан Жяньзүн хэлэхдээ: Хонконгийн захиргаа хүчирхийллийг хатуу зэмлэн буруушааж, цагдаагийн тал хуулийн дагуу эрс арга хэмжээ авахыг дэмжинэ гэжээ. Хонконгийн захиргааны Тээвэр, орон сууцны газрын дарга Чэнь Фань хэлэхдээ: Мөн өдөр нисэх онгоцны буудалд хууль бус жагсаал явуулснаар Хонконгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоож, Хонконгод ноцтой хохирол учруулсан гэжээ.

Хонкогийн захиргааны Аюулгүй байдлын газрын захирал Ли Жячао хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Үймээн дэгдээгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн албан хаагчид руу аюултай зэвсгээр дайрч, цагдаагийн газарт халдсан. Эдгээр хэт даварсан хүчирхийлэл аймшигтай хэмжээнд хүрээд байна. Цагдаагийн байгууллага үүний эсрэг үр дүнтэй арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ.

Мөн өдөр Хонконгийн нисэх онгоцны буудал хууль бус жагсагчдаас болж нислэгээ цуцалж, Хонконгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанд ноцтой нөлөөлжээ. Чэнь Фань хэлэхдээ: Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхийн зорчигч тээврийн гурван том олон улсын нислэгийн төвийн нэг бөгөөд өдөр бүр 200 мянга орчим зорчигч үйлчлүүлж, Хонконгод эдийн засгийн их хэмжээний үр ашиг авчирдаг. Хууль бус жагсагчид онгоцны буудлыг эртхэн орхиж явахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ