Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форум болов

2019-08-13 17:12:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Бээжин хотнооХятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэгээс голлон эрхэлсэн Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форум боллоо.БНХАУ-аас Энэтхэгт сууж байсан элчин сайд, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч асан Сүн Юйши хэлэхдээ: Хятад, Энэтхэг хоёр орон хаяа нийлсэн хөрш бөгөөд, хоёр талт найрсаг харилцааны гүн зузаан үндэс суурьтай юм. Хятад, Энэтхэгийн найрсаг солилцоонд хил хязгаар гэж үгүй. Хоёр орны хэвлэлийнхэн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талт харилцааны хөгжлийг ахиулахын төлөө зам дэвсэн, гүүр босгохыг хүсэн хүлээж байна гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Субрахманям Жайшанкар нар хамтдаа Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форуын хаалтын ёслолд оролцлоо. Ван И хэлэхдээ: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг зузаатгах чухал төв юм. Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Моди нар хоёр орны хэвлэл хоорондын солилцоогихэд чухалчилж, мэдээллийн хэрэгслүүд Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийн төлөө олон нийтийндунд найрсаг орчин бүрдүүлэхийг урамшуулсангэжээ.

Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Субрахманям Жайшанкар хэлэхдээ: Тогтвортой хоёр талт харилцаа хоёр орны хөгжилд маш чухал юм. Ирээдүйд хоёр тал нийгэм, соёлын салбарынулам олон үйл ажиллагаа зохион байгуулах замаар хоёр ард түмэн хоорондын солилцоог ахиулах болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг маш чухал юм. Хэвлэл мэдээллийн солилцоо хоёр талт харилцааны хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ