​Алтан намрын Үзэмчин наадам

2019-08-14 09:55:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хүн зоны сэтгэл намар шиг налайсан 8 сарын 13-нд, шарга морины жавхаа, хүчит бөхийн дэвээ, Үзэмчин гоёо, нүүдлийн цуваа, уртын дуу энэ бүхэн Үзэмчин нутагт налгар наадам болсныг тунхаглан зарлалаа.

Зүүн Үзэмчин хошууны "Дөрвөн цагийн Үзэмчин" алтан намрын наадам, Монгол бөхийн тэргүүн манлай шалгаруулах барилдаан нижгэр сайхан эхэлж, уртын дууны өлгий, Монгол бөхийн дагшин нутгийн хүн ардыг баясгасан юм.

Наадам Үзэмчин хонины адилтгал шалгаруулалт, Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цуврал үйл ажиллагаа зэрэг агуулгаар 19 хүртэл үргэлжилнэ.

/Солонгоо, Үсэгбуян, Уранбилэг нар бэлтгэв/

Их уншсан

холбоотой мэдээ