Шөнийн эдийн засаг хөгжлийн өргөн орон зай бий болгож байна

2019-08-16 17:29:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ онд Бээжин, Шанхай, Тяньжинь зэрэг хот шинэ бодлого хэрэгжүүлэн, "шөнийн эдийн засаг"-ийн хөгжлийг дэмжиж байгаа юм. Alibaba-гийн "Шөнийн эдийн засаг" тайлангаас үзвэл, "шөнийн эдийн засаг" нь хотын эрч хүчийг нэмэгдүүлэх, дотоодын хүчтэй зах зээлийг бүрдүүлэх шинэ хөдөлгүүр болоод байна.

Alibaba-гийн "Шөнийн эдийн засаг" тайлангаас үзвэл, 21:00-22:00 цаг бол Taobao цахим сүлжээний хамгийн их хандалттай үе бөгөөд шөнийн хэрэглээ 24 цагийн хэрэглээний 36 хувийг эзэлсэн байна. Хятадын Худалдааны Яамны нийтэлсэн хотын оршин суугчдын хэрэглээний зуршлын тухай судалгааны тайлангаас үзвэл, хэрэглээний 60 хувь нь шөнө болдог бөгөөд том дэлгүүрүүдийн 18:00-22:00 цагийн хоорондох борлуулалтын хэмжээ 24 цагийн хэмжээний 50 хувийг эзэлдэг байна. Ойрын жилүүдэд, хэрэглээний түвшин сайжрахын хирээр Хятадын иргэдийн шөнийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Шөнийн худалдан авалт, хооллолт, зугаалах зэрэг... Шөнийн эдийн засаг нь хотын хэрэглээг өөд татах шинэ өсөлтийн цэг болжээ.

Өдрийн өнгө үзэмжтэй харьцуулахад шөнийн үзэмж нь өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг. Юнион пэйн тоо баримтаас үзвэл, энэ жилийн 5-р сарын 1-ний амралтын үеэр хэрэглэгчдийн шөнийн хэрэглээ 24 цагийн хэрэглээний 29.92 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгжээр нэмэгджээ. Бээжингийн Ванфүжин гудамж, Саньлитүнь зэрэг бүсийн 18:00 цагаас үүрийн 06:00 цаг хүртэлх шөнийн соёлын үйлчилгээ зэрэг үйлчилгээний хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 15-аас дээш хувиар нэмэгджээ. Шанхайн Хуанпүжян мөрнөөр шөнөөр зорчсон жуулчны тоо 110 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 46.7 хувиар нэмэгдсэн байна. Шөнийн аялал хүмүүсийн аялж жуулчлах шинэ сонголт болоод байна.

Шөнөөр хөлөг онгоцоор аялах нь олон жуулчны сонгодог шөнийн аяллын нэг хэлбэр юм. 7-р сарын 17-ны үдшээс эхлэн Шаньдүн мужийн Жинань хотын хүрхрээ үзэмжит бүс шөнийн турш ажиллах бөгөөд жуулчид Дамин нуур, Хот хамгаалах голыг шөнөөр сонирхох боломж бүрджээ. Хөлөг онгоцонд сууж танилцсан нэгэн жуулчин сурвалжлагчид хэлэхдээ: “Надад бол үнэхээр сайхан санагдаж байна. Дамин нуурын тухай урьд сонсож байсан, гэвч ирж байгаагүй. Өнөөдөр хамгийн түрүүнд энд ирж, шөнийн үзэмжийг харлаа. Маргааш өдөр үргэлжлүүлэн аялна.”

Шөнийн үзэмжээс гадна хоол ресторан бол шөнийн амьдралын бас нэг чухал хэсэг юм. Статистик бүртгэлээс үзвэл, 2018 онд дотоодын шөнийн рестораны хэрэглээ өмнөх оныхтой харьцуулбал 47 хувиар нэмэгджээ. Амьдралын хэмнэл тасралтгүй түргэсэж буй өнөө үед, сайн найзууд хоёул гурвуулаа цуглаж шөнийн хоол идэх нь маш олон хүний сэтгэлийн дарамтаа хөнгөлөх нэг хэлбэр болжээ.

“Өдөртөө завгүй, амьдралын хэмнэл улам түргэсэж байна. Оройдоо жаахан зав гардаг. Далайн шарсан бүтээгдэхүүн иддэг.”

Мэй Туаний судалгааны газрын нийтэлсэн 2018 оны хэрэглээний тоо бүртгэлээс үзвэл, залуус цуглаж шөнийн хоол идэхээс гадна 14 сая залуус 20 цагаас хойш ажлын газартаа хоол захиалж авчруулдаг байна. Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн захирал Дай Биний үзэж байгаагаар, одоо Хятадын хотуудын шөнийн эдийн засаг ихэнхдээ хоол ресторан, бараа худалдан авах мэтийн хэрэглээгээр гол болгож байна. Гэвч хоол ресторан нь шөнийн бүх хэрэглээ байх ёсгүй юм байна.

“Хоол ресторан нь лавтай шөнийн аялал жуулчлалын бүх тал биш. Тэгвэл бид кино үзэх, хошин шог сонсох, дуу бүжгийн тоглолт үзэх шаардлага лавтай байгаа.”

Шөнийн эдийн засгийг хөгжүүлэх, шөнийн хэрэглээний хэв маягийг өргөжүүлэх, хэрэглээг дэмжих нь нийтлэг асуудал болоод байна. Хүмүүсийн шөнийн эдийн засгийн хэрэгцээг илүү сайн хангахын тулд Хятад улс холбогдох олон арга хэмжээ боловсруулжээ.

Ард иргэдийн сонголтод үндэслэн Бээжин хот нь шөнийн хэрэглээнд зориулан “соёлын IP” байгуулах төлөвлөгөө гаргасан юм. Ший жүжиг, хошин шог, кино, дуурь, дуу хөгжим, ном унших зэрэг агуулга бүхий “шөнийн нийслэл” соёл урлагийн цэнгээнт арга хэмжээг зохион байгуулж байна. 24 цагийн номын дэлгүүр ажиллуулж, зарим музей, галерейн ажиллах цагийг сунгах, мөн уламжлалт баярын үеэр соёл, аялал жуулчлалын шөнийн арга хэмжээ зохион байгуулахыг үргэлжлэн дэмжих юм байна.

Одоо Гуанжөү хотын 11 музей (дурсгалын ордон) шөнийн цагаар үйлчилж байгаа нь жуулчдад музей, соёлын дурсгалт зүйлстэй шөнийн цагаар гүнзгий танилцах боломж бүрдүүлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ