Шиньжяны тухай цуурхлыг няцаав

2019-08-16 20:38:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын засгийн газар өнгөрсөн баасан гариг буюу 16-нд "Шиньжяны мэргэжлийн ур чадварын боловсрол, сургалтын ажил" сэдэвт цагаан ном гаргаж, боловсрол сургалтын төвийг байгуулсны учир шалтгаан, заах агуулга, хэрэгжүүлсэн үр дүнгийн талаар олон улсын хамтын нийгэмлэгт дэлгэрэнгүй тайлбар өгч, Шиньжяны боловсрол сургалтын ажлын тухай өрнийнхний тарааж буй гурван талын цуурхлыг бодит үнэнээр няцааж, "хүний эрх" хэмээх нэрийн дор "давхар стандарт" ашиглан, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн жинхэнэ зорилгыг нь илчилсэн юм.

Шиньжян олон жилийн туршид терроризм, хэт даврагч бүлэглэлтэй тэмцэх Хятадын гол талбар болсоор ирсэн юм. Бүрэн бус статистик мэдээллээс үзвэл 1990-2016 оны эцэс хүртэл үндэстнийг хагалан бутаргах хүчин, шашны хэт даврагч хүчин, хүчирхийллийн террорист хүчнүүд Шиньжянд олон мянган хүчирхийллийн террорист хэрэг үйлдэж, орон нутгийн нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд ноцтой нөлөөлжээ. Хариуцлагатай засгийн газар үүнийг хяналтдаа авахгүй байж чадахгүй юм. Шиньжяны нийгмийн тогтвортой байдлыг үр дүнтэй хамгаалж, террористуудад цохилт өгснөөр Шиньжяны хүний эрхийн хамгийн том хамгаалагч болох юм.

Терроризмтой хийх тэмцэл нь дэлхийн хэмжээнд тулгарсан хүндрэлтэй асуудал юм. Олон улс орон "хэт даврагчдыг арилгах төв"-ийг байгуулах зэрэг арга замаар терроризм, шашны хэт даврагч үзлийн нөлөөнд өртсөн хүмүүсийг авран сургахаар туршин ажиллаж байна. Шиньжян хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн ур чадварын боловсрол, сургалтын төвийг байгуулсан нь дэлхийн зарим улс орон, бүс нутгийн практикт нийцэж байгаа бөгөөд терроризмтэй тэмцэн иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэг эрэлт хэрэгцээг хангаж байгаа юм. Гэтэл өрнийн зарим улс төрчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд "давхар стандарт" ашиглаж, Шиньжяны боловсрол сургалтын төвийг гутаан доромжилж буйн жинхэнэ зорилго нь терроризм, хэт даврагч үзлийг өмөөрөн хамгаалж, олон улсын ёс суртахуун, хүний ухамсарыг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.

Үүнтэй холбогдуулан тус цагаан номд үнэн бодитой баримтаар Шинжяны боловсрол сургалтын ажлын тухай өрнийнхний гурван гол цуурхлыг илчлэн няцаажээ:

Нэгдүгээрт, Шиньжяны боловсрол, сургалтын төв нь сургуулийн шинж чанартай, өрнийнхний ярьдаг "шорон" мэт зүйл огт биш юм.

Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны холбогдох албаны хүний хэлснээр, сургалтад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь сургуулиа төгсөж, нийгэмд эргэн нэгдээд, ажилд орсон байна.

Хоёрдугаарт, Боловсрол сургалтын төв нь уйгар зэрэг үндэстний цөөнхүүдэд "соёлыг ижилсүүлэх" ажил хийгээгүй бөгөөд боловсрол сургалтад хамруулах цорын ганц шалгуур нь гэвэл терроризм, шашны хэт даврагч үзлээр хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн эсэхэд байгаа юм. Орон нутаг, үндэстэн угсаа, шашин шүтлэгтэй холбоогүй.

Гуравдугаарт, Боловсрол, сургалтын төв нь Исламын шашин зэрэг шашны итгэл үнэмшлийг дарангуйлаагүй юм. Орон нутаг, үндэстэн, шашин шүтлэг зэрэг шалтгаар гадуурхахыг Хятадын хуулиар хориглодог. Боловсрол сургалтын төвд хамрагдсан хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөг бүрэн хүндэтгэдэг юм.

Ажлын ур чадварын боловсрол сургалтын төвийг байгуулах зэргийн терроризм ба хэт даврагч хүчнийг арилгах олон бодлого нь Шиньжяны ард иргэдийн амьдрах, эрүүл мэнд, хөгжлийн эрхийг үр дүнтэй баталгаажуулж байгааг баримтууд нотолж байна. Шиньжянд гурван жил дараалан террорист хүчирхийллийн хэрэг гараагүй. Энэ оны эхний хагаст Шиньжянд аялсан жуулчид давхацсан тоогоор 75.89 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжил улам эрчимжиж байна.

Терроризм бол өрнийн орнуудыг хамарсан бүх улс орнуудад хор хөнөөл учруулдаг тул өрнөдийн зарим хүмүүс "давхар стандарт" -аа орхих ёстой юм.

Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ