Cathay Pacific Airways компанийн хоёр удирдагч огцров

2019-08-16 21:25:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-н; Cathay Pacific Airways компани удирдах зөвлөлийн хурлаа хийж, хурлын дараа тус зөвлөл Руберт Хоггийн компанийн захиргааны захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн зөвшөөрч, Аугустус Таныг энэ албан тушаалд томилсон ба Хэрэглэгч болон Бизнесийн захирал байсан Паул Лоогийн огцрох өргөдлийг хүлээн зөвшөөрч, Роналд Ламыг энэ тушаалд томилсноо мэдэгдэв.

зөвшөөрч, Роналд Ламыг энэ тушаалд томилсноо мэдэгдэв.

Роберт Хогг: Паул Лоо бид хоёр компанийн удирдагчийн хувьд Cathay Pacific Airways компанийн өнгөрсөн хэдэн долоон хоногийн туршид тулгарсан бүх бэрхшээлийн хариуцлагыг хүлээх ёстой гэжээ.

Cathay Pacific Airways компанийн захирал Жон Слосар: Сүүлийн үед болсон үйл явдлууд манай компанийн нислэгийн аюулгүй байдал, хамгаалалтын ажлын талаар өгсөн амлалтад эргэлзээ төрүүлэхэд хүргэж, компанийн нэр хүнд, брэндэд нөлөөлсөн тул компанийн шинэ удирдлагуудыг томилох цаг болсон гэж үзэж байна. Итгэлийг дахин олж, компанийн гэрэлт ирээдүйг цогцлоохын төлөө хичээн ажиллах ёстой. Хонконгийн тулгуур хуульд суурилсан "Нэг улс, хоёр систем"-ийн зарчмыг хэрэгжүүлэхийг Cathay Pacific Airways компани бүрэн дэмжих бөгөөд Хонконгийн саруул ирээдүйд бүрэн итгэлтэй байна гэжээ.

Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ