Америкийн ярианд байр сууриа илэрхийлэв

2019-08-17 16:13:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин Хонконгийн тухай Америкийн талын ярьсантай холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Сэтгүүлчийн асуулт: Америкийн ерөнхийлөгч Трамп: "Хэрэв Хятадын удирдагчид жагсагчдыг өөрөө харах юм бол Хонконгийн асуудал эерэг дүнд хүрнэ" хэмээн илэрхийлсэн. Тэрээр Хятадын тал Хонконгийн асуудлыг хүмүүнлэгийн аргаар зохицуулахыг хүссэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Хятадын тал үүнийг хэрхэн үзэж байна вэ?

Хуа Чүнь-Ин: 6-р сараас эхлэн Хонконгод хүчирхийллийн гэмт хэргийн үйл ажиллагаа даамжирч, хуулийн засаглал, нийгмийг дэг журмыг бүдүүлгээр уландаа гишгэн, Хонконгийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ноцтой хохироож, "Нэг улс хоёр систем" зарчмын доод хязгаарыг давж байна. Одоо тулгамдсан үүрэг бол хуулийн дагуу хүчирхийллийг зогсоож, дэг журмыг сэргээх явдал юм. Хятадын төв засгийн газар Линь Жэн-Юе-Э захирагч онцгой бүсийн захиргаагаа удирдан хуулийн дагуу засаглах, Хонконгийн цагдаа нарын хууль сахиулах ажил, Хонконгийн онцгой бүсийн холбогдох байгууллага, хууль зүйн байгууллагын хуулийн дагуу хүчирхийлэл үйлдсэн гэмт этгээдийг хатуу шийтгэхийг дэмжих болно гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ