Ким Жон Ун шинэ зэвсэг туршин хөөргөхийг удирджээ

2019-08-17 16:19:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 17-нд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлснээр, 16-нд БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун шинэ хэлбэрийн зэвсэг туршин хөөргөхийг дахин удирдсан гэжээ.

Мэдээлэлдтус зэвсгийн бодит нэрийдэл, загварыг дурдаагүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун хэлсэн үгэндээ: БНАСАУ-ыг хүчирхэг батлан хамгаалах хүчнээр найдвартай хангах шаардлагатай байна. “Хэн хүн халдаж үл чадах, дүйцэж үл чадах цэрэг армийн хүчинтэй болохын зэрэгцээ үргэлжлэн хөгжүүлэх нь манай намын батлан хамгаалах бүтээн байгуулалтын зорилт юм” гэжээ.

5-нд БНСУ, АНУ 2019 оны сүүлийн хагас жилийн хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлсэн байна. 6-нд БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч: Хамтарсан цэргийн сургуулилт нь Сингапурт хийсэн БНАСАУ, АНУ-ын хамтарсан мэдэгдэл,мөн БНАСАУ, БНСУ-ын иж бүрэн тунхаглалын үзэл санаанаас няцсан хэмээн зэмлэжээ. БНСУ-ын тал урьднь хэлэхдээ: БНАСАУ-ын хөөргөх үйл ажиллагаа Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад ашиггүй, иймэрхүү үйлдлээ зогсоохыг БНАСАУ-аас шаардаж байна гэсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ