​Кашмирын асуудлаарх Хятад улсын байр суурийг тодорхойлов

2019-08-17 16:46:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 16-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Энэтхэг, Пакистаны асуудлаар”-х албан бус зөвшилцөл хийж, НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас хийсэн одоогийн Кашмирын нөхцөл байдал болон Энэтхэг Пакистаны цэргийн тухай НҮБ-ын ажиглалтын хэсгийн ажлын тайланг сонсжээ. Зөвшилцлийн дараа БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь Аюулгүйн зөвлөлийн танхимын гадна гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзан, зөвшилцлийн байдал болон Кашмирын талаарх Хятад улсын байр суурийг тодорхойлсон байна.

Элчин сайд Жан Жюнь: Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд Аюулгүйн зөвлөлийн гишүүд өнөөгийн байдалд ихэд анхаарал хандуулж, холбогдох талууд хүлээцтэй байж, нөхцөл байдлыг улам хурцатгах ганц талын үйл ажиллагаа явуулахаас зайлсхийхийг хүсэж байна гэжээ. Тэрээр хоёр тал яриа хэлцлийн замаар асуудлыг зүй зохистой зохицуулахыг уриалсан байна.

Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь: Кашмирын асуудал бол Энэтхэг, Пакистаны түүхээс улбаатай юм. Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолд Кашмирын байр суурийг тодорхойлоогүй гэж нотолсон учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маргаантай бүс нутаг юм. Кашмирын асуудлыг НҮБ-ын дүрэм, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоол, хоёр талын холбогдох гэрээний дагуу энхийн замаар зүй зохистой шийдвэрлэх ёстой. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм гэжээ.

Жан Жюнь: Энэтхэгийн талын арга хэмжээ нь Хятад улсын бүрэн эрх, ашиг сонирхолд сөргөгөөр нөлөөлж, хоёр улсын хоорондох хилийн бүсийн энх тайван, аюулгүй байдлыг хангах тухай гэрээнээс зөрчиж байна. Хятад улс үүнд маш их анхаарал хандуулж байна гэжээ. Энэтхэгийн талын авч байгаа арга хэмжээ нь Хятад улсад ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд Хятад улс холбогдох нутаг дэвсгэртээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодит байдал, эрх мэдлээ үр дүндтэй хэрэгжүүлэх байдлыг өөрчлөхгүй юм гэж онцоллоо. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ