Хамтын ажиллагааны яриа хэлцэлийн гэрээний хөрөнгө мөнгө 9 тэрбум 150 сая юаньд хүрэв

2019-08-17 18:33:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: 2019•Хятадын Эрээн хотод болсон Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа хэлцэл 16-ны орой үр бүтээлээ нийтлэх хурал хийв, ӨМӨЗО-ы Эрээн хотын захиргааны засаг даргын орлогч Цог мэдэгдэхдээ: Энэ удаагийн Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа хэлцэлийн гэрээний хөрөнгө мөнгө 9 тэрбум 150 сая юаньд хүрэв гэжээ.

Цог танилцуулахдаа: Энэ удаагийн Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа хэлцэл уг гурван орны аж ахуйн нэгжийн солилцоо өрнүүлэхээр дамжин Хятад Монгол Оросын эдийн засгийн хонгил дагуу хот, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа солилцооны танилцуулга болон бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг зохион байгуулж, Тяньжиний гарамын групп, Хятадын Түн Юн зэрэг 20 гаруй байгууллага Эрээн хот хоорондын гүнзгий хамтын ажиллагааг ахиулж, төмөр замын ложистикийн парк, үр тариа тос боловсруулах, барилгын машин механик зэрэг нийт 8 том салбарын хамтын ажиллагааны 15 чухал төсөлд гарын үсэг зурж, гэрээний хөрөнгө мөнгө 9 тэрбум 150 сая юаньд хүрэв гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ