Ши Жиньпин Ганьсү мужид ажиллав

2019-08-20 11:16:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 19-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Ганьсү мужид ажиллалаа. Мөн өдөр Ши Жиньпин үндэсний соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах төв Дүнхуаны Мөгао агуйд ажиллаж, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, судлах, түүх соёлоо уламжлах зэрэг ажилтай танилцжээ.

Дэлхийн соёлын өвийн хувьд Дүнхуаны Мөгао агуй нь Хятад улсад буй буддын шашны хамгийн том агуй сүмийн туурь бөгөөд барилга, будагт хөшөө, ханын зурагтай эртний торгоны замын олон ургалч соёлын солилцоо, хамтын ажиллагааны бүтээл юм. Ши Жиньпин дарга Дүнхуаны судалгааны хүрээлэнд хадгалагдаж буй үнэт өв, судалгааны бүтээлтэй танилцаж, эрдэмтэн судлаач, соёлын байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж ярилцсан байна.

Ши Жиньпин: Дүнхуаны соёл Хятадын үндэстний соёлын гайхамшгийг харуулсан юм. Соёл иргэншилдээ итгэл дүүрэг байж өөрийн онцлогоо хадгалж, бусад төрлийн шилдэг соёл иргэншлээс суралцан түүний үр шимийг шингээн авах хэрэгтэй. Өнөөдөр бид Хятадын үндэстний соёлын шинэ түүхийг бүтээж, илүү уужуу багтаамжтай байж, илүү өргөн хүрээнд дэлхийн олон оронтой соёлын хамтын ажиллагаа өрнүүлэн, дэлхийн шилдэг соёл иргэншлээс идэвхтэй суралцаж, туршлага солилцох хэрэгтэй гэжээ.


Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ