Ши Жиньпин Ганьсү мужид ажиллаж байна

2019-08-21 16:22:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Ганьсү мужид ажиллаж байна. 20-нд Ши Жиньпин дарга Жя-Юйгуань боомтод очиж, хэрэм дээр гарч Хэши хонгилын цагаан хэрэм, боомтын түүх соёлтой танилцав. Дараа нь Ганьсү мужийн Жан-Е хот дахь Хятадын ажилчин тариачдын улаан армийн баруун замын цэргийн хувьсгалт баатруудын хөшөөнд цэцэг өргөж, Шаньданий Пэйли сургууль, адууны фермд ажиллаж, тухайн бүсийн мэргэжлийн боловсрол сургалт, Чилань уулын экологийн орчныг сэргээн хамгаалж буй зэрэг ажилтай танилцжээ.

Ши Жиньпин дарга: Өнөөдөр дэлхий нийт Хятад улсыг цагаан хэрмээр сайн мэддэг. Хятадын үндэстний соёл иргэншил гэвэл цагаан хэрмийг юун түрүүнд нэрлэдэг. Цагаан хэрэм, Хөх мөрөн, Хатан гол бол Хятадын үндэстнүүдийн чухал бэлэг тэмдэг, Хятадын үндэстний үзэл санааны чухал төлөөлөл учраас бид сайтар хамгаалах ёстой гэжээ.

Ши Жиньпин дарга Жан-Е хотын Гаотай сяньд очиж, Хятадын ажилчин тариачдын улаан армийн баруун замын цэргийн дурсгалын хөшөө, баатруудын бунханд хүндэтгэл үзүүлжээ. 20-ны үдээс хойш Ши Жиньпин дарга мэргэжлийн сургалттай танилцсаны дараа онцлохдоо: Баруун бүс нутгийн байгалийн нөхцөл тааруу, хөгжил харьцангуй хоцрогдсон байдаг. Бүс нутаг хоорондын хөгжил өөр өөр ч эрх тэгш боломж олгох хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд боловсролыг хөгжүүлэх, ялангуяа мэргэжлийн сургалтыг сайжруулах хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ