​"Хятад орныг танин мэдэх"-Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээ болно

2019-08-21 17:35:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр ард түмний харилцан ойлголцлыг ахиулан, уламжлалт найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх зорилгоор, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Хятад улсаас МУ-д суугаа ЭСЯ, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, МУ-ын БСШУСЯ, Улаанбаатар хотын Захиргаа хамтран зохион байгуулж, Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн гүйцэтгэн хэрэгжүүлэх “Хятад орныг танин мэдэх” –Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээг 2019 оны 9-р сарын 2-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Хятад улсаас МУ-д суугаа ЭСЯ, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын холбогдох албаны хүмүүс үүнтэй холбогдуулан, 8-р сарын 21-нд Улаанбаатар хотноо хэвлэлийн бага хурал хийжээ.

Хятад, Монгол хоёр улс бол хаяа нийлсэн сайн хөрш, сайн найз, сайн түнш бөгөөд бүх салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байна. Энэ оны 4-р сард, Х.Баттулга ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж, "Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалтад оролцон, хоёр улсын удирдагчид хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахад тус дөхөм үзүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, "Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамтдаа оролцсон юм. ӨМӨЗО Ши Жиньпин даргын дурдсан “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” гэсэн хөрш орнуудтайгаа харилцах дипломат үзэл ойлголтыг нямбай хэрэгжүүлэх, Хятад, Монгол хоёр улсын удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг шуурхай хэрэгжүүлэх, МУ-тай хаяа нийлэн оршдог, хүмүүнлэгийн талаар адил, хүмүүс хоорондоо ойр дотно зэрэг давуу талаа ашиглан, Хятад, Монголын харилцаан дахь гүүрийн үүргээ ӨМӨЗО бүрэн гүйцэтгэж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээллийн зэрэг хүмүүнлэгийн салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, Хятад, Монголын харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. 2019 оны 4-р сард, Хятад, Монгол хоёр орон “Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан билээ. "Хятад орныг танин мэдэх” –Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх энэхүү соёлын цуврал арга хэмжээ Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мөн хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хоёр улсын удирдагчдын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, "Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хийх тодорхой арга хэмжээ юм. Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгах, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийг тэмдэглэхэд таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.

"Хятад орныг танин мэдэх”-Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын энэ цуврал арга хэмжээ агуулгаар баялаг, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх гол сэдвийн хүрээнд хоёр орны уламжлалт найрамдлыг магтан дуулах, хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх нь үүний гол онцлог юм. Үүнд уран сайхны тоглолт, гэрэл зураг, ном хэвлэлийн үзэсгэлэн, киноны өдрүүд, монгол анагаах ухааны төлбөргүй оношлогоо, аялал жуулчлалын танилцуулга, спортоор харилцах зэрэг агуулга багтсан болно.

/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ