Иргэдийн амьдралыг чинээлэг болгох шинэ төлөв байдлыг бий болгох хэрэгтэй

2019-08-22 20:27:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Ганьсу мужид ажиллахдаа, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа болон намын XIX хурлыг үзэл санааг хэрэгжүүлж, тогтвортой ахиц хийх ажлын ерөнхий чиг хандлагыг баримтлан, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг хэрэгжүүлж, итгэлээ бататган, шинийг бүтээж, чармайн ажиллаж, эв сэтгэл нэгдэн, эдийн засгийг тогтвортой нэмэгдүүлэх, өөрчлөлтийг ахиулах, бүтцийн зохицуулалт хийх, иргэдийн амьдралд үр өгөөж бүтээх, эрсдэлээс сэргийлэх, тогтвортой байдлыг хамгаалах төрөл бүрийн ажлыг баталгаажуулж, ядуурлыг бууруулах тэмцлийг гүнзгийрүүлж, чанартай хөгжихийг түргэтгэн, экологи байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж, иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулж, аз жаргалтай үзэсгэлэнт сайхан Ганьсү муж болгон бүтээн байгуулахыг түргэтгэхээр хичээн чармайж, иргэдийн амьдралыг чинээлэг болгох шинэ төлөв байдлыг тасралтгүй бий болгох хэрэгтэй гэж онцлов.

8-р сарын 19-22-нд Ши Жиньпин өмнө хойно Жючуань, Жя Юй-гуань, Жан Е, Үвэй, Ланьжөү зэрэг газарт ажиллаж, соёлын өвийг хамгаалах байгууллага, хөдөө тосгон, сургууль, ойн талбай, хувьсгалын дурсгалын ордон, үерээс хамгаалах төсөл, соёлын компани зэрэгтэй танилцаж, эдийн засаг нийгмийн хөгжил болон “анхны зорилтоо үл мартан, үүрэг зорилгоо бат ухамсарлах” гол сэдвээр суралцсан байдлын талаар байцаан судалсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ