​Торгоны замын уламжлалт соёлын олон улсын эрдэм шинжилгээний II бага хурал болов

2019-08-26 11:14:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн "Бүс ба зам" олон улсын зөвлөх байгууллага, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далайн болон олон улсын стратеги судлалын хүрээлэн, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний утга зохиол судлалын газраас зохион байгуулсан Торгоны замын уламжлалт соёлын олон улсын эрдэм шинжилгээний II бага хурал 8-р сарын 26-нд Бээжинд нээгдэж, Хятад, Монгол, Орос, БНСУ, Япон, Армени, Унгар зэрэг орны эрдэмтэн судлаачид тусгай сэдвээр илтгэл тавьж, судалгааны түвшинд санал бодлоо солилцжээ.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний утга зохиол судлалын газрын Монгол утга зохиол судлалын тасгийн эрхлэгч Цэцэнбат: Уламжлалт соёл иргэншил гэдэг бол улс үндэстнүүд хоорондын харилцаа холбоог зузаатгах хамгийн чухал үндэс суурь болсон зүйл. Торгоны замын соёл судлал гэдэг тэр чигээрээ торгоны зам дагуу улс үндэстнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, улмаар иргэд хоорондын найрамдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой эрдэм шинжилгээний ажил. Энэ утгаараа өнөөдрийн хурал онцлог болж байна гэжээ.

Тус хурал 28-ны өдөр болтол үргэлжилнэ.


Хүчитбаатар мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ