Хятадын метро

2019-08-27 16:53:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орчин үеийн хотын хөгжлийг харуулах нэгэн тод үзүүлэлт бол зам харилцаа. Нийтийн тээврийн дэд бүтэц нь хотын хөгжилд илүү ач холбогдолтой байдаг. Тэгвэл метро нийтийн тээврийн хамгийн чухал төрөл юм.

БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой энэ жил тохиож байна. Далан жилийн тэртээ ганц ч метроны шугамгүй байсан бол 1971 онд анхны метроны шугамтай болж, өөрчлөлт нээлтийн эрчтэй хөгжлийн эрин үед нийтийн тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хурдтай хөгжиж, 2019 оны 6-р сарын байдлаар 39 хот метротой болж, Өвөр Монголын Хөх хотын метро ч удахгүй ашиглалтад орох гэж байна.

Хятадын хамгийн анхны метрог 1965 онд Бээжин хотноо эхэлж байгуулан, 1971 онд ашиглалтад оруулж, 1981 онд олон нийтэд үйлчилж эхэлсэн. Өнөөгийн байдлаар Бээжин хот Хятад улсдаа хамгийн олон буюу метроны 22 шугамтай, метроны замын нийт урт 637 километр хүрч,Шанхай хотын дараа орж байна.

Харин Шанхай хот 1993 оноос метротой болж, өнөөгийн байдлаар 705 километр метроны замтай байж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм.

Одоогоор метротой хотын тоогоороо Хятадад Гуандүн муж тэргүүлдэг бол тус мужийн Гуанжөү, Фөшань, Дүнгуань, Шэньжэнь зэрэг дөрвөн хот метротой юм.

Лондон хот 1863 онд дэлхийн анхны метрог байгуулж байсан бол Хятад улс 100 жилийн хойно метротой болсон байдаг. Гэвч сүүлийн хэдэн арван жил, ялангуяа 2009 оноос хойш Хятадын хотуудын нийтийн тээврийн дэд бүтэц эрчтэй хөгжин, 2019 оны 6-р сар гэхэд 39 хот метротой болж, дээр нь одоо бас 10 гаруй хот метро байгуулж байна.

Хятад улс ийнхүү метротой хотын тоо, метроны замын урт зэргээрээ дэлхийд тэргүүлэх боллоо. Хятадын метро дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ, дэлхийн зах зээлд өрсөлдөж, Австрали, Америк, Бразил зэрэг улс орнуудад метро байгуулах төсөл аваад байна.

Их уншсан

холбоотой мэдээ