Алтан гартай Ү Жэншюн

Алтаннавч 2019-08-28 11:03:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Вэнь Жөү хотын оршин суугч Ү Жэншюн хэмээх залуу трансформерын улаан фен юм. Мэргэжлийн коллеж төгссөн тэрээр уран зураг, гагнуурын мэргэжлийг бие даан сурчээ. Тэрээр гурван хамтрагчтайгаа хогийн цэгээс төмөр цуглуулж, киноны дэлгэц дээрх зургийг дуурайн Optimus Prime, Bumblebee, Skyfire зэрэг загварыг бүтээсэн байна.


Ган хийцтэй энэ гурван баримлаараа Ү Жэншюн анхны олз болох 200 мянган юань олжээ.

Апачи нисдэг тэрэг, зүтгүүр, Эйфелийн цамхаг гэх мэтээр түүний уран гараар хаягдал металл амилдаг юм.

Одоо Ү Жэншюн ган хийцтэй эдгээр баримлаа онлайн болон бусад сувгаар борлуулж, өнгөрсөн онд борлуулалт нь 10 гаруй сая юаньд хүрсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ