БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хурлыг сүр далайцтай хийнэ

2019-08-30 17:01:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой болно. Мөн өдөр Бээжингийн Тянь-Аньмэний талбайд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хурлыг сүр далайцтай хийнэ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын ёслолд чухал үг хэлнэ. Баярын хурлын дараа, сүр жавхлантай цэргийн парад, олон нийтийн жагсаал болох юм.

29-нд Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд Ван Шяохүй танилцуулж хэлэхдээ: Энэ онд БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой тохиож байна. Бээжинд сүр жавхлантай тэмдэглэлт үйл ажиллагаа явуулна гэжээ.

10-р сарын 1-нд Бээжингийн Тянь-Аньмэний талбайд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хурлыг сүр далайцтай хийнэ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын ёслолд чухал үг хэлнэ. Баярын хурлын дараа, сүр жавхлантай цэргийн парад, олон нийтийн жагсаал болно. 10-р сарын 1-ний орой Тянь-Аньмэний талбайд баярын цуглаан болж, нам төрийн удирдагчид нийслэлийн олон түмний хамт баярлан цэнгэж, урлагийн тоглолт, галын наадам үзэх юм.

Чухал чухал баярын өдөр цэргийн парад хийдэг нь дэлхийн олон орны заншил болжээ. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх цэргийн парадыг зохион байгуулах удирдах хэсгийн тамгын газрын орлогч дарга, Цэргийн зөвлөлийн нэгдсэн штабын газрын дэд дарга Цай Жижюнь танилцуулж хэлэхдээ: Энэ оны цэргийн парадыг өвтэгш ихээр бүтээлч, арвич хямгачаар хийж, үндэсний баярын онцлогийг харуулна гэжээ.

"Энэ удаагийн цэргийн парад бол шинэ эриний үндэсний баярын цэргийн анхны парад гэдгийг бодолцож, батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтын 70 жилийн аугаа ололт амжилтыг бүх талаар харуулсан, ардын армийн өөрчлөлтөөр бий болсон эрин үеийн төлөв байдлыг тусгаж, үндэстний сэргэн мандлыг ахиулсан өргөн далайцтай агуулгыг төвлөрүүлж, цэргийн парадын цар хэмжээг зүй зохистой төлөвлөн, тэргүүний хэсэг бүлэг тоног төхөөрөмжийг анх удаа харуулж, БНХАУ байгуулагдсаны 50, 60 жилийн ойн цэргийн парад, Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн парадын цар хэмжээнээс бага зэрэг илүү байх болно” гэжээ.

Цай Жижюнь хэлэхдээ: Энэ удаагийн цэргийн парад бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ямарваа улс орон, бүс нутагт чиглэхгүй, ямарваа нэг тодорхой үйл хэрэгт чиглэхгүй гэсэн юм.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн иж бүрэн тэмдэглэх үйл ажиллагаанд төрийн одон, үндэсний яруу алдрын өргөмжлөлийг гардуулна. ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын байнгын дэд дарга Ван Шяохүй танилцуулсаар: "Ардын их хурлын ордонд болох шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд, Хятадын онцлогтой социалист бүтээн байгуулалт, улс орноо хамгаалахад чухал хувь нэмрээ оруулсан, гарамгай гавьяа байгуулсан, эрхэм дээд ёс суртахуунтай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гарамгай хүмүүс, мөн Хятадын онцлогтой социалист орчин үеийн бүтээн байгуулалт, гадаад дотоодын харилцаа хамтын ажиллагаа, дэлхийн энх тайвныг хамгаалахад гарамгай хувь нэмрээ оруулсан гадаадын иргэн, олон салбарт хувь нэмрээ оруулсан, нэр хүндтэй, эрхэм дээд ёс суртахуунтай, олонд танигдсан гарамгай хүмүүст Бүгд найрамдах улсын одон, Найрамдал одон, Үндэсний яруу алдрын өргөмжлөл гардуулна” гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ