Ши Жиньпин Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Муратотой уулзжээ

2019-08-31 00:23:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 30-ны орой Бээжинд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Муратотой уулзжээ.

Ши Жиньпин: Сагсан бөмбөг бол дэлхийд нэр нөлөөтэй биеийн тамир спортын төрөл болно. Хятадын ард түмэн ч үүнд их сонирхолтой байдаг. Хятад улс сагсан бөмбөгийн хөдөлгөөнийг хөгжүүлэхийг маш чухалчилж, олон улсын сагсан бөмбөгийн үйл хэрэгт идэвхтэй оролцон, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хүчин чармайлтыг дэмжиж байдаг. Энэ удаагийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүмүүст мартагдашгүй тэмцээн болно гэдэгт найдаж байна гэжээ.

Ши Жиньпин: БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш биеийн тамир спортын үйл хэргийг хөгжүүлэн аугаа амжилт гаргасан байна. Хятад улс биеийн тамирын хүчирхэг улс болохоор чармайж байна. Бид Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Хятад улсын сагсан бөмбөгийн үйл хэргийг түгээмэлжүүлэн, ахиулах болно гэжээ.

Мурато: Ши Жиньпин дарга биеэрээ энэ удаагийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож байгаад баярлаж байна. Хятад улсын засгийн газар олон жилийн турш Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ажлыг дэмжиж ирсэнд талархаж байна. Мөн Хятад улс энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангасанд баярлаж байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн амжилттай нэгэн удаагийн тэмцээн болно гэдэгт итгэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ