Ши Жиньпин Улаан загалмайн нийгэмлэгийн XI бүгд хурлын төлөөлөгчидтэй уулзав

Д.Хүчитбаатар 2019-09-02 18:00:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 2-нд Бээжинд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн XI бүгд хурал нээгдэж, Ардын их хурлын ордонд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Ван Хү Нин нар уулзалтад оролцож, Хятад улсын дэд дарга Ван Чишань, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Сүнь Чүньлань нар бүгд хурлын нээлтэд оролцсон байна.

Сүнь Чүньлань хурлын нээлтэд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс хэлсэн үгэндээ: Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн X бүгд хурлаас хойш, Ши Жиньпин даргаар төв болгосонХКН-ын Төв хорооны удирдлага дор, Улаан загалмайн нийгэмлэгийн ажил үйлс илэрхий амжилт гаргалаа.

Хөгжлийн шинэ гараан дээр, Улаан загалмайн нийгэмлэг Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг сайтар суралцаж, намын удирдлага, хөгжлийн зөв чиглэлийг хэлбэрэлтгүй баримтлан, хүмүүнлэгийн салбарын эрч хүчийг нягтруулж, хүн ардын амь нас, эрүүл мэндийг хамгаалан, өөрчлөлтөө гүнзгийрүүлж, инновацтай ажиллан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, олон улсын тусламжийн үйлсээ улам хөгжүүлэн, иргэдийн дипломат харилцааны цар хүрээг тэлж, улс орон, ард түмэндээ ашигтай ажлыг уламихээр хийх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ