Эдийн засгийн онцгой бүс

2019-09-04 16:38:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1980 онд Хятадын засгийн газар Шэньжэнь, Жүхай, Шаньтөү, Шямэнь зэрэг хотыг хамарсан эдийн засгийн онцгой бүс байгуулж, татварыг бууруулах, экспортоо нэмэгдүүлэх, тэргүүний технологи, тоног төхөөрөмж, менежментийн туршлагыг нэвтрүүлэх зэрэг аргаар эдийн засгаа хөгжүүлэхийг зорьсон юм.

Эдийн засгийн онцгой бүс анх байгуулагдсаны дараа, Шэньжэньд газрын дуудлага худалдаа эхэлж, анхны хувьцаат компани байгуулагдсан. 1984 онд эдийн засгийн онцгой бүсийн өөрчлөлт нээлтийн бодлого Далянь, Чиньхуандао зэрэг тэнгсийн эргийн 14 хотод хэрэгжиж эхлэв.

Нэг хот, нэг газар нутгийг хамарсан жижигхэн бүсээс гадаадтай чөлөөтэй харилцах бодлого болон өргөжиж, 39 жилийн турш “эдийн засгийн онцгой бүс” гэдгийн утга агуулга нь тасралтгүй өөрчлөгдөн, илүү баялаг болж, Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого илүү эрч хүчтэй болсон .



Их уншсан

холбоотой мэдээ