Бэйдөү систем

2019-09-04 16:44:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны 12-р сарын 27-нд дэлхийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж эхэлсэн Бэйдөү навигацын систем бол Хятад улсын бие даан бүтээж ажиллаж буй, дэлхийн бусад хиймэл дагуулын навигацын системтэй уялдаж нэгдэн ажиллаж болох дагуулын навигацын систем юм.
2000 онд анхны Бэйдөү хиймэл дагуулыг хөөргөж байсан бол дараа нь уг системийн нийт 46 хиймэл дагуулыг 100 хувь амжилттай хөөргөсөн. Бие дааж зохион бүтээсэн Бэйдөү чип 28 нано технологийг ашиглаж, Хятадад хиймэл дагуулын навигацын патентын өргөдлийн нийт тоо 54,000-д хүрч, дэлхийд тэргүүлжээ.

Өнөөгийн байдлаар Хятад улсад 6 сая авто машин, шуудан, буухиа илгээмжийн 30 мянган тэрэг унаа, 30 гаруй хотын 80 орчим мянган нийтийн унаа, дотоодын гол мөрөн, тэнгисийн 6000 гаруй навигацын төхөөрөмж Бэйдөү системийг ашиглаж байна. Үүний зэрэгцээ, Бэйдөүгийн өндөр нарийвчлалтай бүтээгдэхүүн 90 гаруй улс орон, бүс нутагт үйлчилж байна.



Их уншсан

холбоотой мэдээ