“Чан Э” төсөл

2019-09-04 16:57:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чан Эгэдэг нь Хятадын эртний домогт гардагсарны ордонд амьдардаг дагинын нэр юм. 2004 онд Хятад улсын сарыг тандах төсөл албан ёсоор эхэлж, “Чан Э” хэмээн нэрийджээ. 2007 оны 10-р сарын 24-ний 18 цагт "Чан Э-1" хиймэл дагуул амжилттай хөөрсөн нь Хятадын сарыг тойрч ниссэн анхны хиймэл дагуул байлаа.
2010 онд “Чан Э-2” хиймэл дагуул амжилттай хөөрч сарны 7 метрийн нарийвчлалтай хамгийн тод бүрэн зургийг анх авсан бол, 2013 онд “Чан Э-3” тандах аппаратыг хөөргөж, саад бэрхшээлээс ухаалгаар зайлсхийх, өндөр нарийвчлалтай, зөөлөн газардах зэрэг технологи нь дэлхийд анхдагч байлаа. 2019 онд “Чан Э-4” тандагч аппарат сарны цаад талд амжилттай газардсан нь хүн төрөлхтний сансрын төхөөрөмж анх удаа сарны цаад талд зөөлөн газардаж, тандалт хийсэн чухал үйл явдал болсон юм.


Их уншсан

холбоотой мэдээ