​Хятад улсын үйлдвэрлэсэн том оврын онгоц

2019-09-04 17:03:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1980 оны 9-р сарын 26-нд, Хятад улсын бие даан бүтээсэн зорчигч тээврийн том оврын тийрэлтэт нисэх онгоц анхны нислэгээ амжилттай үйлдсэн боловч олон хүчин зүйлийн улмаас төслийн хэрэгжилт хойшлогдсон юм. Харин 2016 оны 6-р сард, Хятад улсын бие даан бүтээсэн зорчигч тээврийн, тийрэлтэт нисэх онгоц “ARJ 21” нислэг үйлдэж эхэлснээр гадаадын нисэх онгоцны үйлдвэрлэгч компаниуд Хятад улсын зорчигч тээврийн нисэх онгоцны зах зээлийг монопольчилж байсанд цэг тавьсан юм.

2017 оны 5-р сарын 5-нд, Хятад улс орчин үеийн техникийг ашиглан бүрмөсөн бие даасан оюуны өмчийн эрх бүхий зорчигч тээврийн том оврын тийрэлтэт нисэх онгоц “C919” анхны нислэгээ амжилттай хийснээр Хятад улс шулуун шугамын тийрэлтэт нисэх онгоц зохион бүтээж, үйлдвэрлэх бүрэн чадвартай болсон билээ.

Ирэх 20 жилд Хятад улс 9000 нисэх онгоц үйлдвэрлэж, ашиглалтад шилжүүлэн, дэлхийн нисэх онгоцны үйлдвэрлэлийн 22 хувийг эзлэх төлөвтэй байна.

Болор


Их уншсан

холбоотой мэдээ