Ши Жиньпин, Ангела Меркельтай уулзав

2019-09-06 20:16:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Германы канцлер Ангела Меркельтай уулзах үед цохон тэмдэглэхдээ, Хятад Германы хамтын ажиллагааг улам өргөтгөн хүчирхэгжүүлж, хоёр талаараа харилцан хүндэтгэсэн, яриа хэлцлээр зөвшилцсөн, харилцан бие биеийнхээ хөгжлийн замыг хүндэтгэж, тал талынхаа амин чухал ашиг сонирхлыг харгалзан үзэж, эрх тэгш яриа хэлцлээр, харилцан ашигтай хамтран ажиллаж, солилцоо хийж харилцан суралцах стратегийн түнш болох хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: одоо бид их олон сорилтод нүүрлэж, эрсдэл өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа цаг үед байж, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл дэлхийн энх тайван тогтвортой байдалд ихээхэн заналхийлж, аль нэг улс орон ганцаараа хөгжиж чадахгүй болжээ. Хятад Герман хоёр орон хариуцлагатай том гүрэн болсны хувьд аль ч үеэс илүү стратегийг хэлхээ холбоо, зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүн төрөлхтөнд тулгараад байгаа хамтын сорилтыг даван гарах шаардлагатай болж байна. Энэ нь Хятад Герман хоёр орон төдийгүй дэлхий дахинд чухал юм гэжээ.

Ши Жиньпин: Хятад Германы хамтын ажиллагааг улам өргөтгөн хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Канцлер Ангела Меркелийн энэ удаагийн айлчлалын үеэр Хятад Герман хоёр тал эдийн засаг худалдаан хамтын ажиллагааны үр дүнд хүрсэн юм, энэ нь Хятадын гадаадад нээлттэй байдлаа өргөтгөх гэсэн амлалтаа биелүүлж байгааг харуулж байна. Хятадын зах зээл өргөн уудам бөгөөд хөгжлийн дагуу улам өргөжих болно. Энэ нь Герман тэрчлэн дэлхийн олон оронд нэн их боломж олгох болно. Хятад Герман хоёр орон хариуцлагаа ухамсарлан олон улсын шударга ёсыг хамгаалан чөлөөт худалдаа, олон талт үзлийг хамгаалан цаг уурын өөрчлөлт, Африк тивтэй хамтран ажиллах зэрэг талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Ангела Меркель: Герман Хятадын яриа хэлцэл хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрч байна. Хятад улс бол Германы хамгийн том худалдааны түнш мөн. Хоёр орны хамтын ажиллагаа нэн сайн чиглэлээр хөгжиж байна. Герман Хятад улсын гадаадад нээлттэй бодлогын үр шимийг хүртэж байна, Хятадад хөрөнгө оруулахаа улам өргөтгөн хамтын ажиллагааны салбараа тэлж, хүмүүнлэгийн солилцоонд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ. Ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл нь Германд муу үр дагавар авчирч байна. Талууд яриа хэлцэл зөвшилцлөөр маргаан санал зөрөлдөөнөө зохицуулахаар чармайх хэрэгтэй гэжээ.

Хоёр талаараа бас одоогийн олон улсын чухал асуудлаар санал солилцож өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ