Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх Төв хорооны зөвлөл хуралдав

2019-09-10 11:22:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 9-р сарын 9-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх Төв хороонызөвлөлийн дарга Ши Жиньпин Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх Төв хороонызөвлөлийн X хурлыг даргалан хуралдуулж, чухал үг хэлсэн байна.

Тэрээр: Намын XVIII сонгуулийн III бүгд хурлаас хойш Төв хорооны тогтоосон төрөл бүрийн өөрчлөлтийн үүргийг хэрэгжүүлж, эхний шатанд суурийг бататган, тулгуур бүтцийг бэхжүүлэх нь чухал юм. Бүх талаар ахиулах, чиг хандлагыг хуримтлуулах нь дунд хугацааны гол үүрэг билээ. Одоо системтэй болгон төвлөрүүлэх, уялдаатай бөгөөд үр ашгийг дээшлүүлэхэд гол хүчээ тавьж, эдгээр жилүүдэд бидний тогтолцооны шинжтэй харш саад, тогтолцооны шинжтэй саад тотгор, бодлогын шинэчлэл зэрэг талаар гаргасан өөрчлөлтийн үр дүнг бататган гүнзгийрүүлж,бүх талынтогтолцоог улам боловсронгуй болгож, төлөвшүүлэх хэрэгтэй хэмээн онцолжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх Төв хороонызөвлөлийн дэд дарга Ли Кэчян, Ван Хүнин, Ханьжэн нар хуралд оролцсон байна.

Хурлаар, Намын XVIII сонгуулийн III бүгд хурлаас хойш, бид тогтолцооны шинжтэй гүнзгий давхаргын харш саадыг шийдвэрлэхээр гол болгож, багц чухал тогтолцооны өөрчлөлт хийж, бүтцийн чанартай зөрчлийг үр ашигтай шийдвэрлэн, маш олон салбарт түүхэн өөрчлөлт, бүтцийн шинэчлэл хийж, ерөнхийд нь шинээр төлөвлөсөн юм. Намын XVIII сонгуулийн III бүгд хурлаас хойш хэрэгжүүлсэн багц чухал өөрчлөлтийг нарийн нямбай цэгцэлж, тогтолцооны өөрчлөлт, тогтолцооны үйл ажиллагааг нэгтгэн, дээд зиндааны төлөвлөлт, шат давхаргыг холбохын харилцааг сайтар шийдвэрлэж, бүх талыг ерөнхийд нь сайтар бодолцож, төрөл бүрийн өөрчлөлтийг уялдаатай ахиулахыг чухалчлан, өөрчлөлтийг хооронд нь үр ашигтай нэгтгэж, тогтолцооны давуу талыг засаглалын үр ашиг болгох хэрэгтэй хэмээн онцолсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ