“Таван тансаг Хөлөнбуйр”

2019-09-10 15:10:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын хүүхдийн найрал дууны “Таван тансаг Хөлөнбуйр” хамтлаг хол ойрд ихээхэн алдартай билээ.

"Таван тансаг Хөлөнбуйр" анх 2006 онд байгуулагдсан, монгол, орчоон, эвенх, дагуур зэрэг үндэстний 5-13 насны хүүхдүүдээс бүрдсэн, монгол үндэстний хүүхдийн дуу болон ардын дуу дуулдаг хамтлаг юм.

Тэд 2007 оны Хятадын төв телевизийн цагаан сарын үдэшлэг, 2013 оны 3-р сард Москвад болсон “Орос, Хятадын аялал жуулчлалын он”-ы нээлтийн ёслол зэрэг томоохон арга хэмжээнд оролцож, уран бүтээлээ түмэн олонд тольдуулж байсан бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан “Би эх оронтойгоо” хэмээх шинэ уран бүтээл хийж, эх орондоо бэлэг болгон барьж байгаа аж.


Их уншсан

холбоотой мэдээ