Хятадын багш нарын тоо 80 хувиар нэмэгдэв

2019-09-10 16:29:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр Хятад улс багш нарын 35 дахь баяраа тэмдэглэж байна. Боловсролын яамнаас гаргасан сүүлийн үеийн мэдээллээр, Хятад улсад Багш нарын баярын өдөр бий болгосноос хойш, Хятадын багш нарын тоо 80 шахам хувиар нэмэгдсэн байна. Ялангуяа намын XVIII их хурлаас хойш, Хятадын багш нарын тоо эрс нэмэгдэж, багш нарын цалин хөлсийг нэмснээр, багш нарын цалин улсын хэмжээний 19 том салбараас 7-д орж байна.
ӨМӨЗО-ны Жалайд хошууны Хандхан дунд сургуулийн багш Фэй Хайминьанхан шатанд 30 гаруй жил багшилжээ. Тэрээр: Сүүлийн жилүүдэд, багш нарын дотуур байр, сургалтын цогцолбор, сурагчдын байр ашиглалтад орж, сурагчдын сурах нөхцөл, багш нарын цалин хөлс илэрхий сайжирсан гэжээ.

Фэй Хайминь хэлэхдээ:"Бидний ажиллаж, амьдрах орчин улам сайжирч, цалин хөлс ч жилээс жилд нэмэгдсэн төдийгүй хөдөө тосгоны ядуу нутгийн багш нарт нөхөн олговор олгож байна" гэжээ.
Хятадын Боловсролын яамнаас гаргасан сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, одоогоор бүх Хятадын олон шатны олон салбарын 16 сая 738 мянга гаруй багш байгаа нь 1985 онд багш нарынбаярын өдрийг тэмдэглэж эхлэх үеийн 9 сая 319 мянгатай харьцуулбал 80 шахам хувиар илүү байна. Эрдмийн зэрэглэлийн хувьд, 1985 онтой харьцуулбал, бага, дунд сургуульд бакалавр буюу түүнээс дээш эрдмийн зэрэгтэй багшийн эзлэх хэмжээ 61.59, 80.59 хувиар тус тус нэмэгджээ. Мөн багш нарын цалин хөлс 1980-аад оноос өмнө, үндэсний эдийн засагт сүүлээсээ гуравт орж байсан бол одоо бүх Хятадын 19 том салбарын 7-рт орж байна.
Сангийн яамны шинжлэх ухаан, боловсрол, соёлын газрын орлогч дарга Люй Жяньпин: Сүүлийн жилүүдэд, багшийн боловсон хүчний бүтээн байгуулалтыг бэхжүүлэхийн тулд, төв санхүү боловсролын салбарын багш нарт олгох хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, багш нарын цалин, халамжийн зардлыг санхүүгийн боловсролд зарцуулах хэмжээний харьцыг олон жил дараалан 50 гаруй хувиар нэмэгдүүлсээр ирсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ:"Санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, багш нарын бүтээн байгуулалтыг боловсролын салбарт хөрөнгө оруулах чухал тэргүүлэх баталгаа болгох хэрэгтэй. Олон шатны санхүүжилт нь боловсролын тэргүүлэх хөгжлийн стратегийг баримталж, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмж байна. 2013-2018 онд улсын төсвийн ерөнхий боловсролд оруулах зардал 16.2 их наяд юаньд хүрч, жилд дунджаар 7.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан гэжээ.
Тусгай мэргэжлийн ажлын байрны төлөвлөгөө баруун бүсийн хөдөө тосгоны заавал сурах боловсролын чиглэлээр Хятадын боловсролын салбараас хэрэгжүүлж буй тусгай бодлого бөгөөд ахлах дунд сургууль төгсөгчдийг элсүүлж, баруун бүсийн хөдөө орон нутагт багшлуулж, хөдөө тосгоны сургуулиудад багш нар хүрэлцээ муутай, бүтэц зохисгүй байгаа зэрэг асуудлыг зохицуулж байна. Люй Жяньпин хэлэхдээ: Хятадын боловсролын салбар нь багш нарын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгож, хөдөө тосгоны багшийн бүтээнбайгуулалтын ажлыг цаашид сайжруулж байна гэжээ.

Тэрээр:"Төв засгийн газар тусгай мэргэжлийн багш нарт цалингийн нөхөн олговор өгдөг. 2018 оны 7-р сарын 1-нээс эхлэн тусгай мэргэжилийн багш нарын цалингийн шинжтэй нөхөн олговор олгох стандартыг баруун бүс нутгийн багш нэг бүрд 38 мянга 200 юаниар нэмэгдүүлсэн бол төв нутгийн багш нэг бүрд 35 мянга 200 юань болгож нэмэгдүүлсэн. 2019 онд тусгай мэргэжлийн ажлын байрны төлөвлөгөөний багш элсүүлэх хүрээг 100 мянгад хүргэж, 2013 оноос 2019 он хүртэлх хугацаанд, Төв засгийн газраас холбогдох санхүүжилтийг 43 тэрбум юаньд хүргэхээр төлөвлөж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ