Хятад, Америкийн бизнесийн уулзалт болов

2019-09-11 15:26:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд Бээжин хотноо Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвөөс зохион байгуулсан Хятад, Америкийн бизнесийн уулзалт боллоо. Уулзалтын үеэр, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаан хоёр талд төдийгүйдэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Хоёр орны эдийн засаг, худалдааны зөвшилцөлдахиц гаргаж, аль болох богино хугацаанд тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэж Хятад, Америкийн төлөөлөгчид илэрхийлжээ.
Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийнзөвлөлийн дарга Зэн Пэй-Янь нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ:Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа асар их нөлөөлөх хүчтэй. Хурцдаж буй хоёр тал хоорондын худалдааны маргааныг зогсоохгүй бол хоёр орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй дэлхийн эдийн засагт асар их тодорхойгүй хүчин зүйл авчрах болно гэжээ.

Тэрээр:ОУВС энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдын төсөөлөлд4 удаа зохицуулалт хийж, 3.9 хувь байсныг 3,2 хувь болгон бууруулсан юм. ДХБ энэ оны дэлхийн худалдааны өсөлтийн түвшинг 1.1 нэгжээр бууруулсан. 2018 онд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалтынхэмжээ өнгөрсөн оныхоос 4 хувиар буурсан бөгөөд энэ жил ч ижил хандлага ажиглагдаж байна. Дэлхийн томоохон улс орон, бүс нутгийн үйлдвэрлэлийн индекс буурлаа. 8-р сард дэлхийн PMI 47 хувьдхүрсэн. Худалдааны дайны улмаас, дэлхийн гол гол эдийн засгийн цогц эдийн засагт түлхэц өгөх зорилгоор зээлийн хүүг бууруулж байна. Иймээс дэлхийн эдийн засгийн шинэ хямрал уламойртож байна гэжээ.
АНУ-ын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын байнгын гүйцэтгэх дэд захирал, олон улсын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Мирон Бриллиант: Худалдааны дайнд ялагч байдаггүй юм гэжээ.

Тэрээр:Хятад, Америкийн худалдааны маргааны сөрөг нөлөө боловсрол, хүмүүнлэгийн солилцоо, шинэ эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг хоёр орны харилцаанд муугаар нөлөөлж байна. Мөн худалдааны маргааны дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжийн хэлхээнд үзүүлэх сөрөг нөлөө бизнесийн итгэл үнэмшлийг улам буурахад хүргэж байна. АНУ болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдагчид ханган нийлүүлэлтийн гинжийн хэлхээний системийг олон янзын болгохыг бодолцож байна. Богино хугацааны байдлаас үзвэл энэ нь эдийн засгийн хувьд ч үр ашигтай зүйл биш, гэхдээ худалдааны маргаан үргэлжилсээр байвал ингэхгүй байхын аргахгүй юм гэжээ.
Мирон Бриллиант: Хоёр орны эдийн засаг, худалдааны зөвшилцөл нааштай ахиц гаргаж, аль болох богино хугацаанд тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр орны хувьд Хятад, Америк хоёр орон дэлхийн энх тайван, хөгжил дэвшил, тогтвортой байдлыг хамгаалах чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Худалдааны дайнд ялагч гэж байдаггүй. Харин хоёр талд илүү их хохирол учруулна. Иймээс хоёр орон бүх талын, хэрэгжүүлж болохуйц хоёр талын хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээрийг аль болох богино хугацаанд тохиролцохын тулд хоёр орны удирдагчид хүчин зүтгэл гаргахыг уриалж байна гэжээ.
Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийнзөвлөлийн дарга Зэн Пэй-Янь: Худалдааны дайн хоёр талыг хохирооно гэдгийг түүх, бодит байдал бидэнд хэлж байна. АНУ-ын тал тасралтгүй нэмэлт татвар ногдуулж, дарамт шахалт үзүүлэх арга барил нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Эдийн засаг, улс төрийн дарамт шахалт үзүүлэх арга зам Хятад улсын хөгжлийг хориглож чадахгүй юм. Хөгжлийн үе шат, эдийн засгийн тогтолцоо адил бус учраас хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд зарим ялгаа, зөрчил маргаан байгаа нь хэвийн үзэгдэл юм. Эдгээр ялгааг эцсийн эцэст яриа хэлэлцээрээр шийдвэрлэх шаардлагатай гэжээ.
"Хоёр тал харилцан ойлголцлоо эрчимжүүлж, адил талаа нэгтгэн, ялгаатай талаа хойш тавьж, эрх тэгш, харилцан хүндэтгэсний үндсэн дээр маргаанаа зөв шийдвэрлэх ёстойг Хятадын тал олон дахин илэрхийлсэн. Ирэх сарын эхээр Вашингтонд үргэлжлэн хэлэлцээ хийхээр товлоод байна. Энэ нь Хятад улс худалдааны дайны байр суурийг эрс эсэргүүцэж буйн илрэл, ухаантай, тайван, хариуцлагатай байр суурь баримталж буйг харуулж байна. АНУ-ын тал ч чин үнэнч, ажил хэрэгч байр сууриар Хятадын талтай харилцаж, хоёр орны төрийн тэргүүн нарын Аргентин, Осакагийн дээд уулзалтын үеэр тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, Хятад, Америкийн харилцаанд тус дөхөм үзүүлж, хоёр ард түмний үндсэн эрх ашгийг хамгаалахыг хүсэж байна гэжээ.
Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ