​Хонконгийн банк санхүүгийн зах зээл хэвийн ажиллаж байна

2019-09-11 15:30:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд Хонконгод Хонконгийн банк санхүүгийн салбарынхны БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн форум боллоо. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линьжэн Юе-Э илтгэл тавьж, Хонконгийн банк санхүүгийн зах зээл, банкны систем өнгөрсөн хэдэн сард хэвийн ажилласан бөгөөд валютын ханшийг тогтворжуулах дүрэм сайтар хэрэгжиж байна гэжээ.

Тэрээр: Өнгөрсөн гурван сард Хонконгийн нийгэмд маргаан үргэлжилсээр байсан бөгөөд гадаад орчин сайнгүй учраас зах зээлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн. Сүүлийн өдрүүдэд үнэлгээний байгууллага Хонконгийн итгэмжит зээлийн үнэлгээний зэрэглэлийг бууруулах шийдвэр гаргасныг онцгой бүсийн захиргаа хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл сүүлийн үеийн үйл хэргүүд “Нэг улс хоёр систем”-ийн давуу тал, хөрөнгө мөнгө, бараа бүтээгдэхүүн, мэдээ мэдээлэл, боловсон хүчин чөлөөтэй нэвтэрч, хялбар, өрсөлдөх чадвартай татварын дүрэм, бүрэн боловсронгуй хяналт удирдлагын систем, бие даасан хуулийн засаглал, хууль эрхзүй, өндөр чанартай мэргэжлийн үйлчилгээ зэрэг Хонконгийн амин чухал өрсөлдөх чадалд огт нөлөөлөөгүй гэжээ.

Линьжэн Юе-Э: Хонконгийн банк санхүүгийн зах зээл, банкны систем өнгөрсөн хэдэн сард хэвийн ажилласаар ирсэн бөгөөд валютын ханшийг тогтворжуулах дүрэм ч сайтар хэрэгжиж байгаа тул сэтгэл түгших шаардлага байхгүй. Гэхдээ нийгэмд хүчирхийллийн хэрэг гарсаар байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл, гаднын хүмүүсийн Хонконгийн тухай сэтгэгдэлд сөргөөр нөлөөлөх нь зайлшгүй юм гэжээ.

Банк санхүүгийн үйлчилгээний салбарынхан болон Хонконгод анхаарал хандуулдаг иргэд цагдаагийн байгууллагын хууль ёсны ажлыг дэмжиж, хүчирхийллийг хамтран эсэргүүцэж, Хонконгийн нийгмийн дэг журмыг аль болох түргэн хэвийн болгохоор хичээн зүтгэхийг уриалж байна гэж Линьжэн Юе-Э хэлээд Хонконг эх оронтойгоо хувь заяа нэгтэй, улс орон цэцэглэн хөгжиж, Хонконг мандан бадарч, банк санхүүгийн салбарын нэр хүнд улам нэмэгдэхийг хүсэн ерөөе гэжээ.

Одоогийн байдлаар, банк санхүүгийн үйлчилгээний салбар Хонконгийн ДНБ-ний 19 хувийг эзэлж, 260 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ