​Шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

2019-09-11 16:44:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын умард бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI үзэсгэлэнгийн нээлт 9-р сарын 10-нд ӨМӨЗО-ны Манжуур хотын олон улсын үзэсгэлэн яармагийн төвд боллоо.

"Итгэлцлийг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, туршлагаа хуваалцаж хөгжлийг зохицуулъя” сэдвийн хүрээнд болж байгаа тус үзэсгэлэн яармаг, форум уулзалт, зар сурталчилгаа, гэрээ хэлэлцээ, эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээг зохион байгуулж, үндсэн яармагт Хятад-Орос-Монголын их дээд сургуулийн шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцон цар хүрээний хувьд урьд урьдынхаас илүү өргөн дэлгэр болсон байна.

Тус үзэсгэлэн хоёр танхим 12 хэсгээс бүрдсэн, 1-р танхимд шинжлэх ухааны үр дүнг бодит хэрэглээнд шилжүүлэх системийн бүтээн байгуулалт, шилжүүлэх аргачлал зэрэг 11 хэсэгтэй, 2-р танхимд экспортын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, танхимын гаднах талбайд том оврын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдан авагчдад олон талын чанартай үйлчилгээ үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн цар хүрээ өргөжиж, гадаад дотоодын 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцсон байна.

Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны инновацын хэлтсийн дарга Д.Одгэрэл, МУ-ын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухаан судлалын танхимын ахлах багш Ж.Байгалмаа нар ярилцлага өгсөн юм.

/Сэтгүүлч Мандухай, Оюунсод нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ