​Хятад-Орос-Монголын залуучуудын чуулга уулзалт нээгдэв

2019-09-11 16:54:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад-Орос-Монголын залуучуудын бизнес эрхлэх анхдугаар чуулга уулзалтын нээлтийн ёслол 9-р сарын 10-нд Манжуур хотод ёслол төгөлдөр боллоо.

Ёслолыг Манжуур хотын дарга Шюй Айлянь нээж, ХКН-ын Манжуур хотын хорооны дарга Дү Ляньхэ, ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын захиргааны дэд дарга Милхайдаров, МУ-ын Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нар үг хэлж, гурван улсын орон нутгийн удирдагчид чуулга уулзалт эхэлснийг хамтдаа зарлалаа.

Нээлтийн ёслолын үеэр уран сайхны тоглолт болж, Хятадын нэрт дуучин Юань Юань, Манжуур хотын залуу дуучин Лю Ян, МУ-ын Дорнод аймгийн дуу бүжгийн театр, Оросын Чита хотын хөгжим бүжгийн Атлат чуулгын уран бүтээлчдээс нутгийн онцлогтой тоглолтыг үзэгч түмэндээ толилуулж, чуулга уулзалт амжилттай болохыг ерөөсөн байна.

МУ-ын Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн тус чуулга уулзалтын ач холбогдлын талаар ярилцлага өгсөн юм.

/Сэтгүүлч Мандухай, Оюунсод нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ