Хятад дахь аж ахуйн нэгжид учруулах сөрөг нөлөөг намжаана

2019-09-11 17:56:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд ХТРТ "Хятадын тал бараа бүтээгдэхүүнийг жагсаалтаас гаргахаа мэдэгдэж, худалдааны маргааны Хятад дахь аж ахуйн нэгжид учруулах сөрөг нөлөөг намжаана” сэдэвт өгүүлэл нийтэлжээ.

Өгүүлэлд, Худалдааны дайнд ялагч байдаггүй гэдгийг Хятадын тал сайн мэднэ, АНУ-ын 301-р тоот нэмэлт татвар ногдуулах арга хэмжээ хэрэгжүүлэхийг эсэргүүцсээр ирсэн, энэ нь Хятадад байгаа зарим аж ахуйн нэгжид сөрөг нөлөө учруулна. Иймээс Хятад улс худалдааны дайн шат ахихыг эрс эсэргүүцэж байна. Мөн АНУ-ын худалдааны дээрэнгүй үйлдэлд хатуу хариу барихын зэрэгцээ, Хятад дахь аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх нөлөөг бууруулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллана. АНУ-ын нэмэлт татвар ногдуулах бараа бүтээгдэхүүнийг жагсаалтаас гаргах гэж байгаа нь Хятадын тал худалдааны дайнд хариу арга хэмжээ авч буйг бүрэн харуулж байна гэжээ.

Хятад, Америкийн хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу, 10-р сарын эхээр Вашингтонд Хятад Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний 13 дахь зөвшилцийг хийхээр товлоод байна. Хоёр тал, Хятад, Америкийн аж ахуйн нэгжийг оролцуулсан талуудын хамтын хүсэл эрмэлзлээр, сайтар хамтран ажиллаж, энэ удаагийн зөвшилцилд ахиц гаргах ёстой. Үр дүн нь ямар байсан ч Хятадын тал урьдын адил өөрийн ажлаа сайтар хийж, зохистой бодлогыг ашиглан, эдийн засаг худалдааны маргааны Хятад дахь аж ахуйн нэгжүүдэд учруулах сөрөг нөлөөг буруулж, хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтыг даван туулах болно гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ