Ши Жиньпин, Хэ И Чэнг хүлээн авч уулзав

2019-09-11 20:04:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 11-ний үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд Хятад улсын дарга Ши Жиньпин, Төв Засгийн Газраас Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн тав дахь засаг даргаар тохоон томилсон Хэ И Чэнг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин, Төв Засгийн Газраас Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн тав дахь засаг даргаар тохоон томилсон Хэ И Чэнд баяр хүргэв. Ши Жиньпин хэлэхдээ: Урт хугацааны турш, чи эх орноо хайрлах Макаогоо хайрлах байр суурь баримталж, Макаогийн нийгэмд халуунаар үйлчилж, БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн болон Макаогийн хууль тогтоох зөвлөлийн дарга зэрэг олон албан тушаал хаших хугацаандаа сайтар ажиллаж, үндэсний өөрчлөлт нээлт болон орчин үеийн бүтээн байгуулалт, Макаогийн хөгжил цэцэглэл тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулсан байна. Төв Хороо үүнийг бүрэн нотолж байгаа. Энэ удаагийн засаг даргын сонгуульд чи олон саналаар нэр дэвшиж, олон саналаар сонгогдсон байна, энэ нь Макаогийн нийгэм чамайг өргөнөөр хүлээн зөвшөөрч буйг бүрэн харууллаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ