Ши Жиньпин "БНХАУ-ыг үндэслэгч" үзэсгэлэнтэй танилцжээ

2019-09-12 20:27:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өмнөхөн буюу 12-ны өдөр, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Бээжингийн Үнэрт уулан дахь хувьсгалын дурсгалын газар тусгайлан очиж, хувьсгалын туурь зэрэгт хүндэтгэл үзүүлэн, Үнэрт уулан дахь хувьсгалын дурсгалын ордонтой танилцан, “БНХАУ-ыг үндэслэгч” үзэсгэлэнтэй танилцжээ.

Ши Жиньпин: Бүх нам, бүх улсын олон үндэстний ард түмэн эв санаа нэгтэй байж, анхны зорилгоо мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан хүч тавин нээлт хийж, Хятадын онцлогтой социализмын замаар урагшилж, Хятад улсыг итгэл дүүрэн хөгжүүлж, “хос зуун жил”-ийн тэмцлийн зорилтыг биелүүлэхийн төлөө Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө цуцалтгүй чармайх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Ван Хүнин тус үйл ажиллагаанд оролцсон байна.

Ши Жиньпин: 1949 оны 3-р сарын 23-нд ХКН-ын төв хороо, нөхөр Мао Зэдүн Шибайпөгөөс хөдөлж Бээжинд ирсэн юм. Эндээс Мао Зэдүн, Жү Дэ нар бүх улсыг чөлөөлөх зарлиг гаргаж, “Хөх мөрнийг гатлан, бүх Хятадыг чөлөөлөх” аугаа уриаг гарган, Хятадын ардын чөлөөлөх арми бүх улсыг чөлөөлөх дайн хийж Гоминдан намын эх газар дахь ноёрхлыг эцэслүүлсэн юм. Мөн энд Мао Зэдүн “Ардын ардчилсан засаглалын тухай” өгүүллээ нийтлүүлж, БНХАУ-ыг байгуулахад онолын үндэслэл, бодлогын суурь тавьсан билээ. Мөн энд ХКН болон олон ардчилсан нам бүлэг, олон салбарын зүтгэлтэнтэй хамт Хятадын ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хуралд бэлтгэл хангаж, түр үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэгч “Хятадын ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хамтын хөтөлбөр”-ийг боловсруулан, БНХАУ-ын тогтолцоог тогтоон үндсэн бодлогуудыг боловсруулж, БНХАУ-ын аугаа их төлөвлөгөөг гаргасан юм гэжээ.

Ши Жиньпин: ХКН-ын төв хороо Бээжингийн Үнэрт ууланд хагас жил байрласан боловч манай нам чөлөөлөх дайныг удирдан бүх улсыг чөлөөлж, шинэ ардчилсан хувьсгалын ялалт байгуулсан командлах газар болсон. Мөн Хятадын хувьсгал хөдөө орон нутгаас хот руу шилжсэн чухал бэлэг тэмдэг бөгөөд ХКН-ын түүх, БНХАУ-ын түүхэнд маш чухал байр суурьтай юм гэжээ.

Ши Жиньпин: ХКН, Хятадын ард түмэн хуучин ертөнцийг нураах хүчтэй, шинэ ертөнцийг байгуулах чадвартай гэдгийг түүх гэрчилсэн. Ирээдүйд Хятадын хөгжлийн хэтийн төлөв улам сайхан болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ