​Air China Хөх хот-Улаанбаатарын хооронд шууд нислэг нээв

2019-09-13 15:31:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын олон улсын агаарын тээврийн компанийн CA753 иргэний агаарын тээврийн нислэг 12-ны 9 цаг 30 минутад ӨМӨЗО-ны Хөх хотын Цагаансуварга олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг зорин нислээ. Хөх хот-Улаанбаатарын хооронд Хятадын олон улсын агаарын тээврийн компани ийнхүү иргэний агаарын тээврийн тогтмол шууд нислэгээ албан ёсоор нээсэн байна.

Хөх хотын Хилийн боомтын хяналт шалгалтын газрын мэдээлснээр, анхны нислэгт 184 зорчигч сууж, 2 цаг нисээд Улаанбаатарт хүрчээ.

Хятадын олон улсын агаарын тээврийн компанийн B73K загварын зорчигч тээврийн онгоц пүрэв, ням гараг бүрд хоёр чиглэлээр шууд нислэг хийнэ. CA753 нислэг 9 цаг 30 минутад Хөх хотоос хөөрч, 11 цаг 25 минутад Улаанбаатарт газарддаг бол CA754 нислэг 12 цаг 30 минутад Улаанбаатараас хөөрч, 14 цаг 20 минутад Хөх хотод хүрэх юм байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ